2018 оны 9 сарын 27
Сүүлийн үед хүүхэд, өсвөр насныхны дунд шүдний өвчлөл тулгамдсан асуудал болоод байна. Улсын хэмжээнд шүд цоорох өвчний тархалт 5-6 настай хүүхдийн дунд 94, 12 настай хүүхдийн дунд 84 хувьтай байна. Шүдний цоорол нь чих, хамар, хоолойн үрэвсэл, эрүү нүүрний мэс заслын үрэвсэлт өвчлөлийн шууд болон хүүхдийн суурь өвчин, амьсгалын замын өвчлөлийн дам шалтгаан болдгийг эрдэмтэн судлаач, "эмч, мэргэжилтнүүд анхааруулдаг.