2019 оны 5 сарын 28
СХД-ийн 32 дугаар хороо, Эмээлтэд байрлах “ТМ Эко хүнс” ХХК-ийн эзэмшлийн махны үйлдвэрт гарал үүсэл нь тодорхойгүй, мэдрэхүйн үзүүлэлтээр үхсэн малынх байж болзошгүй, 20 гаран тонн үхрийн мах байсныг СХД дэх Мэргэжлийн хяналтын хэлтэс, Цагдаагийн 1 дүгээр хэлтэс, Эрүүгийн цагдаагийн газрын хамтарсан шалгалтаар илрүүлсэн. Үйлдвэрийн байрыг лацдаж, үйл ажиллагааг зогсоогоод байсан.