2019 оны 4 сарын 12
Өдгөө дэлхийн хүн амын 30 гаруй хувь нь англи хэлээр өдөр тутамдаа харилцаж, 60 гаруй орны төрийн нэгдүгээр хэлээр англи хэл зарлагдсан байдаг. НҮБ, Европын холбоо, Дэлхийн банк зэрэг даян дэлхийн энх тайван, эдийн засаг, хамтын ажиллагааны байгууллагуудын үндсэн хэл нь англи хэл байна. Мөн Харвард, Стэнфорд, MIT, Оксфорд зэрэг жил бүр хэдэн зуун эрдэмтэн, тэрбумтан, шинийг санаачлагч, энтерпренёр төрүүлдэг дэлхийн шилдэг их сургуулиуд руу очих гүүр нь англи хэл дээр явагддаг шалгалтууд байна. Англи хэлний хэрэгцээ шаардлага, англи хэлтэй хүмүүсийн давуу талыг тоочоод баршгүй.