2019 оны 3 сарын 12
“Инженер, технологийн дээд боловсрол” төслийн хүрээнд БСШУСЯ, МУИС, ШУТИС-тай хамтран МУИС, ШУТИС-ийн судалгааны багууд болон Японы судалгааны баг хоорондын харилцаа холбоог бэхжүүлэх, хоёр орны судалгааны ололт амжилт, үр шимийг амьдрал практикт нэвтрүүлэх, ашиглах, олон нийтэд таниулан сурталчилах зорилготой “ХАМТАРСАН СУДАЛГАА-ШИНЭ ТЕХНОЛОГИ” сэдэвт Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурал 2019.03.11-нд МУИС-ийн Номын санд эхэллээ.