2018 оны 2 сарын 13
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн ерөнхий боловсролын сургуулиудын дунд зохиогдсон Монгол хэл, бичгийн олимпиад хоёрдугаар сарын 9-10-ны өдрүүдэд 16 дугаар сургууль дээр амжилттай зохион байгуулагдлаа. Тус олимпиадад дүүргийн 33 сургуулийн 353 сурагч оюун ухаанаа уралдуулж, эхний 9 байр эзэлсэн сурагчид ангилал тус бүртээ нийслэлийн олимпиадад оролцох эрхээ авсан юм.