2017 оны 10 сарын 13
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар хороонд ерөнхий боловсролын 133 дугаар сургууль нээлтээ хийж, сурагчидаа хүлээн авлаа. Нээлтийн арга хэмжээнд дүүргийн Засаг дарга Т.Баясах болон албаны бусад хүмүүс, багш, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон юм.