2017 оны 10 сарын 5
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы өнөөдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 15:20 минутад эхэлж, Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн эхний хэлэлцүүлгийг үргэлжлүүлэн хэлэлцлээ.