2021 оны 1 сарын 16
Нийслэлийн Баянгол дүүргийн 4-р хорооны 1-17 дугаар байруудад 2021 оны нэгдүгээр сарын 14-15-ны хооронд хязгаарлалтын хэсэгчилсэн дэглэм тогтоож, нийт 5,023 иргэнийг тандах, илрүүлэх PCR шинжилгээнд хамруулсан. Шинжилгээнд хамрагдсан иргэдийн хариу бүгд сөрөг гарч, халдварын шинэ тохиолдол илэрээгүй болохыг БГД-ийн шуурхай штабаас мэдээлжээ.