2020 оны 11 сарын 21
“Улаанбаатар төмөр зам” ХНН-т коронавирусийн халдварт өвчин үүссэнтэй холбогдуулан тус салбарын бэлэн байдлыг дээшлүүлж, тандалт судалгаа хийн тархалтыг зогсоох, халдвар хамгааллын дэглэмийг мөрдүүлж, холбогдох шийдвэрийн хэрэгжилтийг хангуулах чиг үүрэг бүхий Шуурхай бүлгийн ээлжит хурал өнөөдөр болжээ.