2020 оны 3 сарын 23
Монголын нийт хүн амын талаас илүүг буюу 51.0 хувийг эмэгтэйчүүд бүрдүүлж байгаатай адил ажил эрхлэгчдийн 54, 2 хувь нь эмэгтэйчүүд байна. Өөрөөр хэлбэл 583 мянган эмэгтэй хөдөлмөр эрхэлж байна гэсэн үг. Нийт ажил олголтын 70 хувийг бүрдүүлж байгаа хувийн хэвшлийн салбарынхны 85 хувь нь бизнес эрхлэгч эмэгтэйчүүд байгаа статистик тоо баримтаас эмэгтэйчүүд нийгмийн болон бизнесийн салбарт ямар их үүрэгтэй оролцож байгааг харж болно. Мөн түүнчлэн улсын хэмжээнд 2019 оны тоогоор, 18 хүртэлх насны хүүхдүүдтэй, өрх толгойлсон 36,271 эмэгтэйчүүд байгаа бөгөөд эдгээр эмэгтэйчүүдийн ихэнх нь үйлчилгээний салбарт ажилладаг байна