Уншиж байна ...
Зураг
Зураг
4 жилийн өмнө
2020/02/12
4 жилийн өмнө
Зураг
2020 оны 2 сарын 12
Монголын хүний төлөө нам, Монгол консерватив нам зэрэг нам холбоодоос өнөөдөр нийгмийн сүлжээнд тархаад буй УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн бичлэг болон Салхитын мөнгөний ордтой холбогдсон шүүгчдийн шүүх хуралтай холбоотой асуудлаар байр сууриа илэрхийллээ.
Зураг
2020 оны 2 сарын 12
Улс төрийн сонгууль хаяанд ирсэн энэ үед зарим эрхэм гишүүд хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн цахим сүлжээгээр өөрийн рейтингийг өсгөх зорилгоор илтэд буруу, үнэнийг гуйвуулсан мэдээ мэдээлэл тарааж олон нийтийг төөрөгдүүлж, хувь хүн, бизнесийн нэр хүндэд ноцтойгоор халдаж эхэлсэнд харамсаж байна. 2020 оны 2 сарын 11-ний өдөр УИХ-ын гишүүн Т. Аюурсайхан нь өөрийн Фэйсбүүк хуудаснаа Монгол Шуудан ХК-ийг ашиггүй ажиллуулж байгаад амжиж хувьчлах гэж байсан, харин хувьчлал бүтэлгүйтсэнээс хойш өндөр ашигтай ажилласан, энэ компани 100 хувь төрийн мэдэлд байх ёстой гэх утгатай мэдээлэл түгээж, Монгол Шуудангийн хамт олон, удирдлага, Төрийн Өмчийн Бодлого Зохицуулалтын Газар, Ард Санхүүгийн Нэгдэл, түүний хувьцаа эзэмшигчдийн олон жилийн хөдөлмөрийг үнэгүйдүүлж, олон иргэдийн итгэл сэтгэлд сэв суулгах мэдэгдлийг хийлээ.
Зураг
2020 оны 2 сарын 12
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг танилцуулж байна.
Зураг
2020 оны 2 сарын 12
Төмөр замаар тээвэрлэх төр, хувийн хэвшил, иргэдийн ачаа өдөр бүр өсөхийн хирээр УБТЗ-ын тээх нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлж, төмөр замын тээврийн тасралтгүй найдвартай байдлыг хангах зайлшгүй шаардлага тулгарч байна. Тийм учраас УБТЗ өөрийн нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх орчин үеийн шинэ системийг ашиглаж эхлэхэд бэлэн болоод байна. Өмнө нь хоёр өртөө, зөрлөгийн хоорондын замд зөвхөн нэг галт тэрэг аялдаг байсан бол энэхүү системийг ашиглаж эхэлснээр хэд хэдэн галт тэрэг ар араасаа зэрэг аялах бололцоотой болох юм. Ингэснээр төмөр замын хөдөлгөөн улам эрчимжиж, төмөр замын гармын эзэлгээтэй байх хугацаа уртсах болно. Өөрөөр хэлбэл өмнө нь нэг галт тэрэг төмөр замын гармаар нэвтрэн өнгөрөхөд 3-4 минут зарцуулдаг байсан бол одоо 2-3 галт тэргийг явж өнгөртөл төмөр замын гарам нээгдэхгүй тул жолооч зорчигч нар хүлээх шаардлагатай болох юм.
Зураг
2020 оны 2 сарын 12
"Нэг хүн -1,000 төгрөг хандивлая" хандивын аяны талаар дахин мэдээлэл хийв.
Зураг
2020 оны 2 сарын 12
Йокохамагийн боомтод саатуулагдсан “Diamond Princess” аяллын хөлөг дээрээс коронавирусийн халдвартай 39 хүн шинээр илэрснийг Японы эрүүл мэндийн яам өнөөдөр зарлажээ.
Зураг
2020 оны 2 сарын 12
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэх ажлын талаар ээлжит мэдээллээ хийсэн. Энэ үеэр сэтгүүлчдийн асуултад албаныхан хариулт өгсөн юм.
Зураг
2020 оны 2 сарын 12
Дэлхийн 28 улсад тархаад байгаа шинэ төрлийн коронавирусийн аюулаас сэргийлэх зорилгоор Улсын онцгой комиссоос Цагаан сарын баярыг тэмдэглэхгүй байх саналаа Ерөнхийлөгчид хүргүүлсэн билээ.
Зураг
2020 оны 2 сарын 12
"Эрдэнэс Тавантолгой" компанийн захирал Б.Ганхуяг сэтгүүлчдэд мэдээлэл өгөх үеэрээшинэ коронавирустэй холбоотой нөхцөл гуравдугаар сараас цааш үргэлжилбэл эдийн засагт болоод компанид сөргөөр нөлөөлнө гэдгийг хэллээ.
Зураг
2020 оны 2 сарын 12
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Сар шинийн баярыг угтаж хийж буй шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Зураг
2020 оны 2 сарын 12
Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас Сар шинийн баярыг угтаж хийж буй шалгалтын талаар өнөөдөр мэдээлэл хийлээ.
Зураг
2020 оны 2 сарын 12
Өмнөговь аймгийн Гурван тэс суман дахь “Баатарван транс” компанийн тусгай зөвшөөрөл бүхий улаан хас чулууны уурхай руу иргэд олноороо дайрч, чулуу олборлож байгаа талаарх мэдээлэл манай редакцад ирсэн юм.
Зураг
2020 оны 2 сарын 12
Засгийн газрын өнөөдрийн хуралдааны талаар Засгийн газрын ХМА-ны дарга Ц.Ганзориг дараах мэдээллийг хийжээ.
Зураг
2020 оны 2 сарын 12
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан бүх нийтэд хандан уриалга гаргаж, халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай захирамж гаргажээ.
Зураг
2020 оны 2 сарын 12
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн захирал Д.Нямхүү сүүлийн өдрүүдэд илэрсэн сэжигтэй тохиолдол болон тэдний шинжилгээний хариуг ямар гарсан талаар мэдээлэл өглөө.
Зураг
2020 оны 2 сарын 12
Амьтнаас хүнд дамжин халдварлах эрсдэлтэй өндөр хоруу чанартай шувууны томуу өвчний дэгдэлт гарсан,шинэ короновирусийн өвчлөл бүртгэгдсэн, хүний амь, нас эрсэдсэн бүс нутгаас үржлийн өндөг, шувууны мах, хүнсний өндөг, тэжээл, хүнсний бүтээгдэхүүн импортлохыг гуравдугаар сарын 2-ны өдөр хүртэлх хугацаанд МХЕГ-аас хязгаарлажээ.
Зураг
2020 оны 2 сарын 12
Шил шилээ даган гарах шинэ утаснуудын хөгжлөөс хором ч хоцрохгүй дагадаг нэгэн байхад, хуучин утсаа ашиглалтаас гарах хүртэл нь хэрэглэдэг хүн ч олон бий. 2018 оны байдлаар Монгол Улсын 15-60 насны хүн амын 99.6% буюу 2.1 сая иргэн гар утас ашиглаж байгаа ба нийт хэрэглэгчдийн 80% буюу 1.7 сая хүн ухаалаг утас ашигладаг гэсэн тооцоо гарчээ.
Зураг
2020 оны 2 сарын 12
Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч байна.
Зураг
2020 оны 2 сарын 12
Өнгөрсөн онд тус компани 321 сая ам.долларыг татварт төлж, 431 сая ам.долларыг үндэсний ханган нийлүүлэлтэд зарцуулжээ. Нийт 838 ханган нийлүүлэгчтэй хамтран ажилласны 564 нь үндэснийх байсан бөгөөд үйл ажиллагааны худалдан авалтынхаа 76 хувийг эдгээр үндэсний компанид төлсөн байна.
Зураг
2020 оны 2 сарын 12
Завхан аймгийн “Ойгон” нууранд 2019 оны арваннэгдүгээр сарын 15,16-ны өдөр 10 айлын 143 үхэр живжээ.
4 жилийн өмнө
2020/02/12
4 жилийн өмнө