Уншиж байна ...
4 жилийн өмнө
2020/01/09
4 жилийн өмнө
Зураг
2020 оны 1 сарын 9
Өнөөдөр өглөө 07:30 цагийн орчимд Хөвсгөл аймгийн харьяат иргэн Н “Ховор амьтан”-ы жагсаалтад орсон тул загас 3 ширхэг, халиун бугын эд эрхтэн болох чив 5 ширхгийг тээвэрлэж явсныг Эмээлт дахь шалган нэвтрүүлэх цэгт үүрэг гүйцэтгэж байсан Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны Хүрээлэн буй орчны хяналтын хэлтсийн алба хаагчид илрүүлжээ.
Зураг
2020 оны 1 сарын 9
Тэтгэврийн зээлгүй ахмадууддаа нэг сая төгрөгийн ваучер олгох санал боловсруулжээ
Зураг
2020 оны 1 сарын 9
Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэдээлдэл хийж, УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээс нэг ч төгрөгийн хандив авахгүй гэж мэдэгджээ.
Зураг
2020 оны 1 сарын 9
Хөрөнгийн зах зээлд шинэ соёлыг түгээгч Голомт Капитал ҮЦК ХХК-ийн хамт олон дэлхийд алдартай топ онлайн брокеруудын нэг болох “INTERACTIVE BROKERS” үйлчилгээг Монгол Улсад анх удаа цогцоор нь нэвтрүүлсэн билээ. Ингэснээр харилцагч тив дэлхийн хаана ч байсан хүссэн цагтаа (24/7) гадаадын хөрөнгийн биржүүдийн арилжаанд оролцож, захиалга өгөх, цуцлах, өөрчлөх, дансны хуулгаа авах, ханш харах зэрэг бүхий л үйлчилгээг гар утас, компьютерээ ашиглан авах боломжтой болсноос гадна хувьцаа, төрөл бүрийн үүсмэл үнэт цаас, засгийн газрын болон компанийн бонд, валют, үнэт метал зэрэг бүтээгдэхүүнүүдээс сонголтоо хийх давуу талыг бүрдүүлсэн юм.
Зураг
2020 оны 1 сарын 9
Монгол Улс дахь Энэтхэг улсын ЭСЯ Монголд анх удаа сурагч солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж байна. Энэ удаа Эмпати салбар сургуулиуд болон Улаанбаатар Элит олон улсын дунд сургууль Энэтхэгийн Пагвара хотын Кэмбриж олон улсын сургуультай сурагч солилцох хөтөлбөрийг зохион байгуулж байгаа бөгөөд хөтөлбөрийн нээлт өнөөдөр боллоо.
Зураг
2020 оны 1 сарын 9
Улсын хэмжээнд 2019 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээллийг ЦЕГ-аас танилцуулж мэдээлэл хийлээ.
Зураг
2020 оны 1 сарын 9
“Улаанбаатар төмөр зам” ХНН өдөр бүр өсөн нэмэгдэж байгаа төмөр замын тээврийн хэрэгцээг тасралтгүй найдвартай хангах зорилгоор ОХУ-аас найман ширхэг шинэ зүтгүүр худалдан авлаа. Уг зүтгүүрүүд өнөө өглөө хойт хилээр орж ирсэн байна. Эдгээр найман шинэ зүтгүүрийн 7 нь гол замын 2ТЭ25КМ, 1 нь сэлгээний ТЭМ-18ДМ маркийн зүтгүүр юм. УБТЗ-ын тээврийн хэмжээ сүүлийн гурван жил тасралтгүй эрчимтэй өсөн нэмэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн жил 28,1 сая тонн ачаа тээвэрлэж өөрийн тээх, нэвтрүүлэх хүчин чадлаас давсан амжилт үзүүлсэн юм. Цаашдаа ч төмөр замаар тээвэрлэх экспорт, импорт болон дамжин өнгөрөх тээврийн хэмжээ нэмэгдэх төлөвтэй байгаа учраас УБТЗ өөрийн хөдлөх бүрэлдэхүүний паркийг нэмэгдүүлж, суурь бүтцээ шинэчлэх ажлын хүрээнд ОХУ-ын Брянскийн зүтгүүрийн заводод үйлдвэрлэсэн эдгээр найман шинэ зүтгүүрийг авч байгаа юм.
Зураг
2020 оны 1 сарын 9
Зүрхний төрөлхийн эмгэгтэй хүүхдүүдэд амьдрал бэлэглэх зорилготой "Бяцхан зүрх" төслийн хүрээнд олон Монгол хүүхдүүд эрүүл саруул болж, эх орондоо эргэж иржээ. Энэхүү буянтай үйлсийг Монголын улаан загалмай нийгэмлэг “Энержи Ресурс” компанитай хамтран хэрэгжүүлж байгаа аж.
Зураг
2020 оны 1 сарын 9
Ахлах ангийн сурагчдад математик, байгалийн ухаан, инженер технологийн боловсролын суурийг шинжлэх ухааны үндэслэлтэй олгохын тулд давхардсан тоогоор 871 сургуульд нийтдээ 4.3 сая орчим ам.долларын үнэ бүхий лабораторийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүнийг өнөөдөр олголоо.
Зураг
2020 оны 1 сарын 9
Зам, тээвэр хөгжлийн яамны бодлого зохицуулалтын хэлтсийн дарга Х.Оргил-Эрдэнийг дахин гэмт хэрэг үйлдэхээс урдчилан сэргийлэх зорилгоор албан үүргээ биелүүлэхээс түдгэлзүүлэх, БНХАУ-ын иргэн Лу Хонниантай уулзахыг хориглох, хязгаарлалт тогтоолгох таслан сэргийлэх арга хэмжээ авах шүүхийн шийдвэр гарчээ.
Зураг
2020 оны 1 сарын 9
Малайз улсын ерөнхий сайд асан Нажиб Разак олон тооны авлигын болон албан тушаалын хэрэгт холбогдон шалгагдаж байгаа билээ.
Зураг
2020 оны 1 сарын 9
Сайжруулсан түлшний түгээлт, нийлүүлэлтэд 1000 гаруй төрийн албан хаагч хяналт тавьж байна
Зураг
2020 оны 1 сарын 9
Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүүн Жэ Ин өчигдөр тус улсын урлаг соёлын оддын шинэ жилийн арга хэмжээнд оролцжээ.
Зураг
2020 оны 1 сарын 9
Хүн ам, орон сууцны 2020 оны Улсын ээлжит тооллого өнөөдөр Монгол Улсын нийт нутаг дэвсгэрт нэгэн зэрэг эхэллээ.
Зураг
2020 оны 1 сарын 9
Улсын хэмжээнд 2019 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийг нөхцөл байдал болон тодорхой төрлийн гэмт хэргийн шийдвэрлэлтийн талаар ЦЕГ-аас өнөөдөр мэдээлэл хийлээ.
Зураг
2020 оны 1 сарын 9
Засгийн газрын хийсэн Сингапурын BDO сантай нь ханшийг зөв тодорхойлж магадгүй гэсэн Америкийн компаниудаас туршлагаараа бага.
Зураг
2020 оны 1 сарын 9
Хот хоорондын тээвэр эрхлэгчдийн холбооноос хийсэн мэдээлэлтэй холбогдуулж Увс, Ховд, Баян-Өлгий аймгийн чиглэлд орон нутгийн нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэгчид өнөөдөр мэдээлэл хийлээ.
Зураг
2020 оны 1 сарын 9
Уудам Орос орны уулс толгод, намаг, өтгөн тайга дундуур сунайн 2,000 гаруй км үргэлжлэх хоолойгоор Сибирийн байгалийн хийг Хятадын аварга зах зээлд нийлүүлж эхэллээ.
4 жилийн өмнө
2020/01/09
4 жилийн өмнө