2019 оны 9 сарын 11
Вагнер Ази Тоног Төхөөрөмж ХХК нь бүтээгдэхүүн дэмжих үйлчилгээнийхээ төрлийг шинээр нэмж “Метал Хийц Боловсруулах Төв”-ийг ашиглалтад оруулж, нээлтийн үйл ажиллагаа 9-р сарын 10-ны өдөр болж өндөрлөлөө. Катерпилларын стандарт шаардлагын дагуух бүтээгдэхүүн үйлчилгээг тус төвд санал болгож байна. Метал хийц боловсруулах төв нь хүнд машин механизмийн эд анги болон жижиг хэсгүүдийг хамгийн сүүлийн үеийн тоон болон автомат удирдлага бүхий тоног төхөөрөмжөөр сэргээн засварлах юм. Одоогийн байдлаар тус төвд зорох, өнгөлөх, өрөмдөх, нүх, ховил гаргах, зүсэлт хийх зэрэг долоон машин суурилагдсан. Ингэснээр чанарын өндөр түвшний үйлчилгээг харилцагчиддаа үзүүлээд зогсохгүй, сэлбэг захиалж цаг хугацаа алдахгүй, зардлыг бууруулах зэрэг олон давуу талуудтай. Нээлтийн үйл ажиллагаанд уул уурхай, барилга, хүнд машин механизмын нийт 400 орчим харилцагч, төлөөлөгчид болон Катерпилларын Ази Номхон Далайн бүс нутгийн менежерүүд хүрэлцэн ирж оролцлоо.