2019 оны 9 сарын 9
Философич С. Молор-Эрдэнийн “Шудрага Ёс Шудрага Нийгэм” шинэ номонд шудрага ёсны талаар нийгэмд ойртуулан бие хүнд буулгаж бичжээ. Шудрага ёс гэдэг үнэнийг хэлэх болон үнэнийг илчлэх. Шудрага ёстой хүн мэдээж урсгалыг сөрнө, бүлэглэж нийлсэн хүмүүстэй зөрчилдөнө. Шудрага ёсны төлөө явах мэдээж дуугүй чимээгүй таарамжтай бууж өгч хүлээн зөвшөөрч явахыг хэлэхгүй. Энэ номонд бичигдсэн олон зүйлийг тунгаан бодоод ирэхээр хүн чөлөөлөгдөнө, тайвшрана, өөрийгөө ойлгоно, ойлгогдоно. Номон дээр бичигдсэн ганц нэг сэдвүүдээр хэдэн асуулт асуулаа.