2019 оны 9 сарын 5
Монгол улс болон Америкийн Нэгдсэн Улсын (АНУ) хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ойг тохиолдуулан АНУ-ын Засгийн газраас санхүүжилттэй Ирээдүйн Манлайлагчдын Хөтөлбөрийг (FLEX) Монгол улсад 2017 онд хэрэгжүүлж эхлэхээр шийдвэр гарсан бөгөөд үүний дагуу Монгол Улсын Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Спортын Яам болон хөтөлбөрийг хэрэгжүүлэгч байгууллага Америкийн Олон Улсын Боловсролын Зөвлөл хамтран ажиллахаар хамтын ажиллагааны харилцан ойлголцлын санамж бичиг зуран одоогоор 3 дахь жилдээ хөтөлбөрийг хэрэгжүүлэн нийт 50 сурагчийг тэтгэлэгт хамруулаад байгаа билээ.