2019 оны 5 сарын 20
Жил бүр манай оронд уламжлал болгон зохион байгуулагддаг Улаанбаатар марафон олон улсын гүйлтийн тэмцээн өнгөрөгч Бямба гарагт буюу 2019 оны 5-р сарын 18-ны автомашингүй өдөр амжилттай зохион байгуулагдлаа. Улаанбаатар марафон 2019-д дотоод гадаадын нийт 30 мянга гаруй тамирчин, спорт сонирхогчид оролцсон юм. Herbalife Nutrition компани тав дахь удаагаа тус тэмцээний албан ёсны түншээр ажиллаж, уламжлал ёсоор 10 километрийн гүйлтийг өөрийн нэрэмжит гүйлт болгон ивээн тэтгэсэн. Herbalife Nutrition компани нь Криштиано Рональдо тэргүүтэй 190 гаруй дэлхийн хэмжээний баг тамирчид, спортын арга хэмжээг ивээн тэтгэж байдгийн нэг нь Улаанбаатар марафон юм.