2018 оны 9 сарын 25
Банкны салбарын хамгийн том тэмцээнүүдийн нэг “Бид Банкир 2018” Банк хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2018.09.21-23-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд амжилттай болж өнгөрлөө. Банкны салбарын ажилтнуудын дунд зохиогддог тус тэмцээнд хөлбөмбөгийн дээд болон нэгдүгээр лигт тоглодог өндөр зэрэглэлийн тамирчид, банкир залуучууд оролцдог, банкны хамгийн том тэмцээнүүдийн нэг тул маш өрсөлдөөнтэй болдог билээ.