2018 оны 9 сарын 14
Мобифинанс ББСБ нь Санхүүгийн зохицуулах хорооны тусгай зөвшөөрлийн хүрээнд 2010 оноос цахим мөнгөний MobiXpress үйлчилгээ, 2014 оноос Candy үйлчилгээгээр гар утсанд байршсан цахим дансаар төлбөр тооцоо гүйцэтгэх, мөнгөн шилжүүлэг хийх, урамшуулал хүртэх боломж бүхий технологийн дэвшилтэт шийдлийг агуулсан цахим мөнгөний үйлчилгээний суурийг Монгол улсад анхлан амжилттай хэрэгжүүлээд байгаа билээ.