2018 оны 7 сарын 19
Улсын хэмжээнд эхний хагас жилийн байдлаар 38,055 эх амаржиж, 38,310 хүүхэд төрүүлжээ. Энэ нь өмнөх онтой харьцуулахад амаржсан эх 0.7 хувиар, амьд төрсөн хүүхэд 0.8 хувиар тус тус өссөн байна.
Энэ оны эхний хагаст 1,000 хүнд ногдох төрөлт 11.9, нас баралт 2.7, хүн амын цэвэр өсөлт 9.2 байсан нь өмнөх оны мөн үеэс 1,000 ногдох төрөлт 0.6 пункт, нас баралт 0.2 пункт, хүн амын ердийн цэвэр өсөлт 0.4 пунктээр өсжээ.