2018 оны 6 сарын 8
Улаанбаатар хотоос 1400 гаруй км зайд орших Увс аймгийн Улаангом хотод энэ жилийн Хавдрын эсрэг үндэсний аян эхэлж, эрсдэлт бүлгийн болон хяналтад байдаг иргэдийг үзлэг, шинжилгээнд хамруулж байна. Долоон жилийн тэртээ буюу 2011 онд анх Эрүүл Монгол хүний төлөө Бид хамтдаа эрүүл амьдралын төлөө уриатайгаар эхэлж байсан тус аян энэ жил ходоодны хорт хавдар өвчний эсрэг онцгойлон чиглэж байна. Учир нь Монгол улсын баруун хязгаар буюу Увс, Ховд, Баян-Өлгий аймгуудад ходоодны хавдрын өвчлөлт улсын дунджаас дээгүүр үзүүлэлттэй байдаг тул дээрх аймгуудыг сонгож, анхаарал хандуулж буй юм.