2018 оны 6 сарын 6
“Зууны мэдээ” сонин жил бүр зуны урин дулаан цагийг угтан уншигчдынхаа цаг завыг хэмнэх үүднээс “ЗМ”-ний лавлах булангаар рашаан сувиллуудын талаарх мэдээллийг бэлтгэн хүргэдэг билээ. Хэрэв та зуны эхэн сар гарсан ч хаврын ядаргаанаасаа салаагүй бол аав ээж, гэр бүлээрээ хаана амрахаа төлөвлөөгүй бол дараах мэдээллээс эрэлт ихтэй рашаан сувиллуудын эмчилгээний төрөл, холбогдох утас, хаяг, үнийг мэдэх боломжтой юм.