Уншиж байна ...
5 жилийн өмнө
2018/06/05
5 жилийн өмнө
Зураг
2018 оны 6 сарын 5
ХХБанк “Маамуутай хүүхдийн баяр”-аа үргэлжлүүлсээр Эрдэнэт, Дархан хотуудын багачуудад хүргэлээ. Энэхүү хүүхдийн баяраа үндэсний контент үйлдвэрлэгч Монгол контент ХХК-ийн хамт олонтой хамтран Дархан хотын залуучууд театрт 6-р сарын 2-ны өдөр, Эрдэнэт хотын соёлын төвд 6-р сарын 3-ны өдөр тус тус зохион байгууллаа.
Зураг
2018 оны 6 сарын 5
АНУ-ын Уисконсин-Мэдисоны их сургуулийн судлаачид 1.4 тэрбум жилийн өмнө дэлхийн нэг хоног 18 цагийн урттай байсныг тогтоожээ.
Зураг
2018 оны 6 сарын 5
АНУ-ын батлан хамгаалах яамны тагнуулын газарт ажилладаг хүн улсынхаа нууцыг Хятадын талд нийтдээ $800,000 орчмоор зарсан нь илэрч баригджээ.
Зураг
2018 оны 6 сарын 5
Хятадын баруун өмнөд бүсийн мега хот болох Чончиньд өнөөдөр найман ширхэг цамхагаас бүрдсэн Raffles City төслийг хэрэгжүүлж байгаа юм.
Зураг
2018 оны 6 сарын 5
Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх ажил үргэлжилж байна. Маргааш буюу зургаадугаар сарын 6-ны Лхагва гарагт дараах газруудад цахилгааны хязгаарлалт хийх аж.
Зураг
2018 оны 6 сарын 5
LandCruiser 79 цувралыг хилийн чанад дахь захиалагчийнхаа хүсэлтээр Патриот Камперс тоноглосон байна.
Зураг
2018 оны 6 сарын 5
Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Залуучуудын хөгжлийн газар, БНСУ-ын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага КОЙКА-гийн (KOICA) санхүүжилттэй төслийн гүйцэтгэгч “Эм Кэй Ай Ти” (MKIT) сургалтын төвтэй хамтран компьютерийн үндсэн хэрэглээ, мэдээллийн технологийн чиглэлийн нарийн мэргэжлийн 7 төрлийн сургалтыг үнэ төлбөргүй зохион байгуулж, дадлага давамгайлсан, инновацлаг сургалтын хөтөлбөрийг 2017 оноос хэрэгжүүлж байгаа юм.
Зураг
2018 оны 6 сарын 5
БХБЯ, ТОСК, МИК, Үл хөдлөх хөрөнгийн Тэнхлэг зууч компанитай хамтран "Барилгын зах зээлийн өнөөгийн байдал ба эрэлт нийлүүлэлт"-ийн судалгааг 2018 оны гуравдугаар сарын байдлаар эцэслэн гүйцэтгэжээ. Судалгааны талаар өнөөдөр тус яамнаас мэдээлэл хийлээ.
Зураг
2018 оны 6 сарын 5
Маш ховорт тооцогддог төрлийн үлэг гүрвэлийн араг ясыг Даваа гарагт Парисын Эйфелийн цамхагт болсон дуудлага худалдаан дээр $2.3 саяар заржээ.
Зураг
2018 оны 6 сарын 5
Азийн орнуудын цахим мөнгө, блокчэйн бизнес эрхлэгчдийн холбооны гишүүн компани болох “МСС Клауд” компани “АА койн” цахим мөнгө шинээр гаргаж буйгаа өнөөдөр танилцууллаа.
Зураг
2018 оны 6 сарын 5
Алтан хальс индепендент кино наадам (Altan Khalis Independent Film Festival - AKIFF) зургаадугаарсарын 2-8-ны хооронд Их дэлгүүрийн 5 давхрын “iCinema” кино театрт зохиогдож байна.
Зураг
2018 оны 6 сарын 5
Өнгөрсөн Ням гарагт Төв Америкийн хамгийн идэвхтэй галт уулуудын нэг болох Фуэго уул Гватемалд дэлбэрч, ойр орчмын тосгодыг үнс нурам, халуун хайлмагаар дараад байна.
Зураг
2018 оны 6 сарын 5
Дэлхийн Банкны Монгол Улс дахь Суурин төлөөлөгч Жэймс Андерсон болон Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү нар уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах, дасан зохицох чадавхтайгаар Улаанбаатар хотын зам тээврийн дэд бүтцийн хөрөнгийн менежмент, төлөвлөлтийг хийхэд хамтран ажиллахаар харилцан ойлголцлын санамж бичигт өнөөдөр гарын үсэг зурлаа.
Зураг
2018 оны 6 сарын 5
Даваа гарагт Apple компани WWDC (Worldwide Developers Conference) хөгжүүлэгчдийн чуулганаа эхлүүллээ. Эхний өдрийн арга хэмжээн дээр Apple мобайл үйлдлийн систем iOS-ын 12 дахь хувилбарын гол боломжуудыг танилцуулжээ.
Зураг
2018 оны 6 сарын 5
Орхон аймгийн Монгол-Туркийн хамтарсан “Орхон Эмпати” сургуульд хоолны хордлого гарч, 51 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрч, 47 хүн эмнэлэгт (Орхон-44, ХӨСҮТ-д 3), 4 хүн гадуур эмчлэгдэж байна.
Зураг
2018 оны 6 сарын 5
“Эрүүл шүд Эрүүл хүүхэд” уриан дор Баянгол дүүргийн 16, 17, 18, 19-р хорооны 3-12 насны 1,000 хүүхдэд амны хөндийн үзлэг хийж, шүдний өвчлөлийг үнэ төлбөргүй оношлон, картжуулж, эцэг эхчүүдэд шүдний өвчлөлөөс урьдчилан сэргийлэх талаар мэдээлэл өгч байна.
Зураг
2018 оны 6 сарын 5
Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Их Британи улсын боловсролын системийг Монголдоо нэвтрүүлж, дэлхийн иргэдийг эх орондоо бэлтгэх зорилготой “British School Of Ulaanbaatar” сургуулийн “Summer School-2018” зуны хөтөлбөр хоёрдахь жилдээ тун удахгүй эхлэх гэж байна.
Зураг
2018 оны 6 сарын 5
Байгаль орчин, Аялал жуулчлалын Сайд Н.Цэрэнбатын санаачлагаар, Ерөнхий боловсролын сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад байгаль дэлхийгээ хамгаалах, таниулах зорилготой “Хандлагаа өөрчилье” уриатай “Ногоон паспорт” аян хэрэгжиж эхлээд байгаа билээ. Энэхүү аян ерөнхий боловсролын сургуулиудын эко клубуудыг түшиглэн хэрэгжиж байгаа бөгөөд Нийслэлийн хэмжээнд төрийн болон хувийн хэвшлийн 243 сургууль байдгаас тэдгээрт 85 орчим эко клуб идэвхтэй үйл ажиллагаа явуулж байна.
Зураг
2018 оны 6 сарын 5
Монгол, Уругвай Улсын Засгийн газар хооронд байгуулсан Дипломат, албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай хэлэлцээр 2018 оны зургаадугаар сарын 10-ны өдрөөс эхлэн хүчин төгөлдөр болно. Ингэснээр хэлэлцээрийн дагуу хоёр талын иргэд 30 хүртэл хоног харилцан визгүй зорчих боломжтой.
Зураг
2018 оны 6 сарын 5
Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалт “АСЕМ”-ыг зохион байгуулахдаа хэтэрхий үрэлгэн хандсаныг аудитаар тогтоогоод байна. Энэхүү уулзалтын ач холбогдол, үр дүнг тооцож дүгнээгүйгээр 395.7 тэрбум төгрөгийг хяналтгүй зарцуулчихсаныг Үндэсний аудитын газраас олон нийтэд мэдээлэв.
5 жилийн өмнө
2018/06/05
5 жилийн өмнө