2018 оны 5 сарын 14
Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх нэг асуудлаар хоёр өөр шийдвэр гаргасан. Хорих 461 дүгээр ангид хоригдож буй С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хориог цуцалж батлан даалтад гаргах, хилийн хориг тавих тухай шүүгчийн захирамж гарснаас хойш ердөө хоёр цагийн дараа тэднийг эргүүлэн хорих шийдвэр гарчээ.