2018 оны 5 сарын 10
Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлаар Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг өнгөрсөн дөрөвдүгээр сард хорих 461 дүгээр ангид цагдан хорьсон. Тэднийг саатуулах хугацаа өнөөдөр дуусаж байгаа учраас үргэлжлүүлэн хорьж, шалгах хүсэлтийг Нийслэлийн прокуророос Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхэд хүргүүлжээ.