2018 оны 1 сарын 10
Ховд аймгийн Онцгой байдлын газарт аймгийн Мөст сумын Давст багт байрлах “Хагын нуур”-нд Манхан сумын Ботгон багаас Мөст сумын Давст багийн чиглэлд зорчиж явсан “УАЗ-469” загварын 4 зорчигчтой автомашин нуурын усанд живж, А /60 настай, эрэгтэй/, Б /36 настай, эрэгтэй/ нар осолдсон тухай дуудлага 2018 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 20:55 цагт иржээ.