Уншиж байна ...

Өндрөөс үсрэх гэж байсан иргэний аюулгүй байдлыг хангажээ

Г.Мөрөн, iKon.mn
2024 оны 5 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороонд өндрөөс хүн үсрэх гээд байна гэх дуудлага онцгой байдлын албанд 09:03 цагт ирсэн байна.

Дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой Байдлын Газар(НОБГ)-ын Аврах ангийн бүрэлдэхүүнийг очиход 23 настай эмэгтэй тагтан дээрээс үсрэх гэж байсныг аварчээ. Мөн биеийн байдлыг тогтворжуулан цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн хэмээн НОБГ-аас мэдээлэв.