Уншиж байна ...

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексээр Монгол Улс 21 байр ухарч, 109 дүгээрт эрэмбэлэгдэв

П.Зоригт, IKON.MN
2024 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний 2024 оны индексийг Хил хязгааргүй сурвалжлагчид(RSF) байгууллагаас танилцууллаа.

Энэ онд манай улс хэвлэлийн эрх чөлөөний үзүүлэлтээр 21 байр ухарч, 109 дүгээрт эрэмбэлэгджээ. Өнгөрсөн онд манай улс хэвлэлийн эрх чөлөөний индексээр 88 дугаарт жагсаж байв.

Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс "Сэтгүүлчдийг Эрүүгийн хуулиар айлгаж буй арав гаруй зүйл заалт байна. 

Өнөөдөр манай улсад илт худал мэдээлэл гэдгийг "Бусдын нэр хүндэд халдсан" тохиолдолд эрүүгийн гэмт хэрэг хэмээн үзэж байгаа. Энэ зүйл заалт бодит амьдралд хэрэгжихдээ ялгаатай.

Өөрөөр хэлбэл даргын эсрэг мэдээллийг гэмт хэрэг гэж үзэж байна" хэмээн байр сууриа илэрхийлж байгаа юм. 

зураг
 
Эх сурвалж: Reporters Without Borders