Уншиж байна ...

Эрэн сурвалжлагдаж байсан этгээдийг БНСУ-аас "Чингис хаан" нисэх буудалд буух үед нь баривчилжээ

Б.Манлай
2024 оны 5 сарын 3
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн байгууллагад 2023 оноос хойш эрэн сурвалжлагдаж байсан Монгол Улсын иргэн Т-г “Шувуу” ажиллагааны хүрээнд БНСУ-аас энэ оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр "Чингис хаан" олон улсын нисэх буудалд буух үед нь баривчилжээ.

Түүнийг шүүгчийн захирамжийн дагуу хорих 461 дүгээр ангид хүргэж, цагдан хорьсон байна.

Тодруулбал шүүхээс даалгаснаар эрэн сурвалжлагдаж байсан этгээд нь 2023 оны арванхоёрдугаар сард Монгол Улсын хилээр гадаад улс руу гарсан аж.

 

Эх сурвалж: ЦЕГ