14:33 2024/05/03
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хот, тосгоны тухай эрх зүйн байдлын тухай болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг УИХ-аар хэлэлцэх эсэхийг хэлэлцэв.
Гишүүд холбогдох албаныхнаас хуулийн төслүүдтэй холбоотой асуулт асууж, хариулт авсны үндсэн дээр УИХ-ын чуулганаар хэлэлцэх нь зүйтэй гэж 78.4 хувийн саналаар дэмжлээ.
Иймд анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төрийн байгуулалтын байнгын хороонд шилжүүлэв.
11:25 2024/05/03
УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Хот тосгоны эрхзүйн байдлын тухай хууль болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг чуулганаар хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
Хууль санаачлагчийн илтгэлийн Монгол Улсын ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулав.
Тэрбээр "Засгийн Газрын өнөөдрийн өргөн барьж буй "20 минутын хот" эрхзүйн цогц реформ хэлэлцэн батлагдсанаар дараах асуудлууд шийдвэрлэгдэх болно.
Хөшигийн хөндий, Шинэ зуун мод хот, Шинэ Хархорин, Дархан, Эрдэнэт, Багануур, Налайхыг Улаанбаатар хоттой адилхан улсын зэрэглэлтэй хот болгон хөгжүүлэх боломжийг гаргаж байгаа. Цаашид түлхүү хөгжиж байгаа томоохон боомтууд улсын зэрэглэлтэй хот болох эрхзүйн боломжийг нээж байна.
Энэхүү хууль батлагдсанаар Улаанбаатар хотыг дараах 14 хотод хуваан бие даан хөгжүүлнэ.
Эдгээр хотуудад иргэн бүр төрийн үйлчилгээг 20 минутын дотор авахаар их өгөгдөлд тулгуурласан цахим өгөгдөл бүхий нэгдсэн стандартыг тогтоох юм. Цаашид зөвхөн цахим өгөгдөлд тулгуурласан байдлаар 20 минутын стандартын дагуу төсөв тавигддаг болно гэсэн үг. Нийслэлийн 204 хороог 42 нэгж болгон орон нутгийн статустай хот болгон томсгоно.
Бага тойруугийн төвлөрсөн эрх мэдлийг задлахын тулд Засгийн Газрын харьяа байгууллагуудыг Хөшигийн хөндийд шилжүүлэн байрлуулна. Бага тойруугаас Хөшигийн хөндийг дүүжин гүүр болон туннелиэр шууд холбож 20 минутын дотор Чингисийн хөшөөнөөс Чингис Хаан нисэх буудалд шууд очдог болох гүүрэн байгууламжийг байгуулна" гэв.