Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Өрнийн бизнесийн шинэ ТРЕНД

Б.Дөлгөөн
2018 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг

Стив Жобс 1977 онд APPLE- II зах зээлд танилцуулахдаа “цахим голомт” гэх санааг анх гаргаж ирээдүйд бүтээсэн iPod, iPad, iPhone зэргийг үүндээ  хамааруулж байв.  Гэвч 2006 онд тэрээр дараа үеийн цахим голомт бол  Cloud буюу үүлэн технологи гэдэгтэй санал нийлсэн юм.

Үүлэн технологи нь хүссэн үедээ интернэтээр дамжуулан тооцоолон бодох хүчин чадал, сервер, төрөл бүрийн програм хангамжууд, хөгжүүлэлт болон менежментийн хэрэгслүүдийг өөрийн хэрэгцээнд тохируулан, уян хатан үнээр авах боломжийг олгодог. Компаниуд өндөр үнэтэй сервер, програм хангамж худалдаж авахын оронд Amazon, Microsoft, Google, Apple зэрэг томоохон компанийн ийм үйлчилгээнүүдийг хөлсөлж авч байна.

Үүнтэй зэрэгцэн  дэлхийн шилдэг бизнес эрхлэгчид  Cloud хэлбэрээр мэдээлэл технологийн асуудлаа мэргэшсэн байгууллагад даатгах хандлага ТРЕНД болж эхэллээ. Өдөр бүр шинэчлэгдэж буй мэдээллийн технологийн хурдыг  байгууллагууд өөрсдийн IT инженер, анхны хөрөнгө оруулалтаар гүйцэх ямар ч боломжгүй болсон учир ингэж аутсорс хийх нь илүү ашигтай байгаа юм.

Тэгвэл Монголд ч энэ тренд давамгайлж томоохон байгууллагууд мэргэшсэн байгууллагад IT-аа даатгах болжээ. Манайд энэ чиглэлээр үйлчилгээ үзүүлж салбартаа манлайлдаг Юнител, Мобиком,  ITzone,  Саммит электроникс, Ай түүлс  зэрэг компаниуд бий. Энэ удаад бид технологийн цогц шийдэл үзүүлэх уриатай Юнител группийг сонгон үйлчилгээг нь тайлбарлахыг зорилоо.  

 

Одоогоор Юнител групп Интернэт, Дата төв, Үүрэн, Суурин холбоо, IPTV гэсэн 5 чиглэлд 20 орчим шийдлийн үйлчилгээ буюу нэмэлт үйлчилгээг Монгол орны өнцөг булан бүрт үйл ажиллагаа явуулж буй албан байгууллагад санал болгодог байна.

Үүнээс internet+ үйлчилгээ болон суурин холбоо, дата төвийн үйлчилгээ нь анхаарал татсан юм. Учир нь эдгээр чиглэлд бидний эхэн хэсэгт ярьсан Cloud системийг тэд ашигладаг ажээ. Ингээд Юнител группийн байгууллагад зориулсан үйлчилгээ, түүнийг дагасан шийдлийн үйлчилгээг Дата виртуал хэлбэрээр та бүхэнд танилцуулж байна. 

Доорх дүрслэл дээрх 5 бүлэг тус бүр дээр дарж дэлгэрүүлж үзнэ үү...

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.