Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/05/05-НД НИЙТЛЭГДСЭН

DATA VISUALIZATION: ХӨРӨНГӨ ОРЛОГЫН МЭДҮҮЛЭГ 2016

A.Жаргал
2016 оны 5 сарын 5
iKon.MN

Авлигатай Тэмцэх Газраас жил бүр холбогдох хуулийн дагуу төрийн өндөр албан тушаалтны хөрөнгө орлогын мэдүүлгийг олон нийтэд танилцуулдаг билээ. Нийт 220 албан хаагчийн хөрөнгө орлогын мэдүүлгийг iKon.mn DATA VISUALIZATION аргаар хүргэж байна. 

Та доорх графикийг ашиглахдаа хөрөнгө орлогыг нь харахыг хүссэн хүний нэрийг эхлээд сонгон тухайн хүний:

  • Орлого
    • Мэдүүлэг гаргагчийн нийт орлого
    • Мэдүүлэг гаргагчийн гэр бүлийн гишүүдийн нийт орлого
  • Хөрөнгө
    • Орон сууц барилга байгууламж
    • Тээврийн хэрэгсэл
    • Мал, аж ахуй
    • Газар
    • Үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйл
    • Хадгаламж бэлэн мөнгө, дансны үлдэгдэл
  • Компани, нөхөрлөл, хоршоонд оруулсан хөрөнгө оруулалт зэргийг тус бүрээр нь харах боломжтой. 

Дугуй график нь тухайн мэдүүлэг гаргагчийн нийт хөрөнгийн бүрэлдэхүүнийг харуулна. 

Төрөл төрлөөр нь ангилсан хөрөнгийн хэмжээ нь нийт мэдүүлэг гаргасан 220 хүнээс тухайн таны сонгосон мэдүүлэг гаргагч аль хавьцаа нь байгааг илэрхийлэх бөгөөд төрөл тус бүрийн графикаас та мөн хүссэн хүнийхээ хөрөнгө орлогын мэдүүлгийг сонгон үзэх боломжтой. 

Графикаас харвал

  • Өөрийн орлогоор тэргүүлэгч нь УИХ-н гишүүн Г.Батхүү (жилийн 5.8 тэрбум)
  • Гэр бүлийн орлогоор тэргүүлэгч нь ЕТГ-ын дарга П.Цагаан (жилийн 1.2 тэрбум)
  • Хамгийн өндөр үнэлгээтэй барилга, байгууламжтай нь УИХ-н гишүүн Д.Оюунхорол (8.8 тэрбум)
  • Хамгийн өндөр үнэлгээтэй тээврийн хэрэгсэлтэй нь УИХ-н гишүүн Б.Наранхүү (1.2 тэрбум) 
  • Хамгийн өндөр үнэлгээтэй МАА-тай нь УИХ-н гишүүн М.Энхболд (900 саяын мал)
  • Хамгийн өндөр үнэлгээтэй газартай нь УИХ-н гишүүн Д.Арвин (2.8 тэрбум)
  • Хамгийн өндөр үнэлгээтэй үнэт эдлэлтэй нь УИХ-н гишүүн Д.Бат-Эрдэнэ (2 тэрбум)
  • Хамгийн өндөр дүнтэй хадгаламж, бэлэн мөнгө, харилцахтай нь УИХ-н гишүүн Б.Наранхүү (21.2 тэрбум) 
Түр хүлээнэ үү!!