Уншиж байна ...
Зураг
Зураг

Айлчлалууд

5 жилийн өмнө
8 жилийн өмнө
Зураг
2015 оны 6 сарын 29
Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн Монгол Улсад хийж байгаа айлчлалын хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж , Мьянмарын Холбооны Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч У Тейн Сейн нар Төрийн ордны Б танхимд өргөтгөсөн хэлэлцээ хийлээ.
Зураг
2015 оны 6 сарын 26
АНУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг АНУ-ын Дэд ерөнхийлөгч Жозеф Байдэн хүлээн авч уулзлаа.
Зураг
2015 оны 6 сарын 25
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНУ-ын Конгрессын гишүүн Жосеф Питтс, Жим Макдермотт нартай уулзлаа.
Зураг
2015 оны 6 сарын 18
ОХУ-д ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг өөрийн төгссөн сургууль болох Москвагийн Хүмүүнлэгийн их сургуульд өчигдөр зочиллоо. Ерөнхий сайдыг тус сургуулийн захирал И.М.Ильинский, сургуулийн удирдлага, багш, оюутнууд хүлээн авсан юм.
Зураг
2015 оны 6 сарын 8
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Европын Парламентын Ерөнхийлөгч Мартин Щульцийн урилгаар 2015 оны 6 дугаар сарын 8-10-нд Европын Парламентад албан ёсны айлчлал хийхээр Франц улсыг зорилоо.
Зураг
2015 оны 5 сарын 26
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны тавдугаар сарын 20-25-нд Япон Улсад ажлын айлчлал хийгээд өчигдөр эх орондоо ирлээ.
Зураг
2015 оны 5 сарын 25
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улсын Ерөнхийлөгч Кристофер Лоэк нар Монгол Улс, Маршаллын Арлуудын Бүгд Найрамдах Улс хоорондын дипломат харилцаа тогтоох тухай хамтарсан албан мэдээнд гарын үсэг зурах ёслолын ажиллагаанд оролцлоо.
Зураг
2015 оны 5 сарын 21
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д айлчлал хийх үеэрээ тус улсын дэд Ерөнхийлөгч бөгөөд Ерөнхий сайд Шейх Мухаммед Бин Рашид Аль Мактумтай түүний ордонд уулзлаа.
Зураг
2015 оны 5 сарын 21
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг АНЭУ-д ажлын айлчлал хийх үеэрээ Абу Даби хотын Худалдаа аж үйлдвэрийн танхимд болсон Монгол-Эмиратын бизнес эрхлэгчдийн уулзалтад оролцож үг хэллээ. Бизнесийн төлөөллүүд манай улсад хөрөнгө оруулахаа илэрхийлж байсан байна.
Зураг
2015 оны 5 сарын 21
Япон улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар өнөөдөр албан ёсны хэлэлцээ хийснийхээ дараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Зураг
2015 оны 5 сарын 20
Монгол-Эмиратын бизнес эрхлэгчдийн уулзалт Дубай хотын Худалдаа, аж үйлдвэрийн танхимд боллоо. Арабын Нэгдсэн Эмират улсад ажлын айлчлал хийж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг тус уулалтад оролцлоо.
Зураг
2015 оны 5 сарын 20
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2015 оны тавдугаар сарын 20-25-нд Япон Улсад ажлын айлчлал хийхээр төлөвлөж байна.
Зураг
2015 оны 5 сарын 18
Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн, Гадаад хэргийн яамны Ази, Ойрхи Дорнод, Африкийн газрын захирал Н.Наранбат тэргүүтэй албаны хүмүүс Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модиг үдэж мордууллаа.
Зураг
2015 оны 5 сарын 18
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 18-20-ны өдрүүдэд Арабын Нэгдсэн Улсын Эмират улсад ажлын айлчлал хийхээр морджээ.
Зураг
2015 оны 5 сарын 17
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Монгол Улсад төрийн айлчлал хийж байгаа Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Ерөнхий сайд Нарендра Модид зориулсан бэсрэг наадам “Чингисийн хүрээ” аялал жуулчлалын цогцолборт боллоо.
5 жилийн өмнө
8 жилийн өмнө