Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: ТА ХЭР ХАРТАЙ ХҮН БЭ?

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 4 сарын 11
iKon.MN

Хардалт гэдэг даамжрахаараа өвчин болдог нь үнэн. Та хэтэрхий их хардах юм бол гал халуун хайр чинь нэг л мэдэхэд аймшигт үзэн ядалт болон хувирах нь дамжиггүй. Ер нь та хэр их хартай хүн бэ? Хэрэв та өөрийнхөө хартай, үгүйг мэдэхийг хүсвэл доорх асуултуудыг анхааралтай уншаад үнэнчээр хариулаарай.

0/10
1
2
3
4
5
6
7
8
9
10
Хайртыгаа утсаар ярьж байхад та?
Хэн ярьж байгааг нь олж мэдэхийг хичээнэ
Огт санаа зоволгүй ажлаа үргэлжлүүлнэ
Хэн ярьж байгааг нь шууд асууна, эсвэл нөгөө өрөөнд байдаг салаа утсаар яриаг нь чагнана
Хэрвээ хүн хайртыг тань хэн нэгэнтэй хоёулхнаа байхыг харсан гэвэл та:
Өөрт чинь ямар ч хамаагүй мэт үл тоомсорлоод өнгөрнө
Дараа нь эвтэйхэн үеийг тааруулаад хайртаасаа энэ тухай лавлан асууна
Шууд л хайрт руугаа ярьж хэн бэ гэдгийг нь нэг бүрчлэн тодруулна
Залуу (бүсгүй) тань хувийн тэмдэглэл хөтөлдөг ч танд үзүүлдэггүй бол:
Нууцаар тэмдэглэлийг нь уншина
Хайртыгаа хувийн эрх чөлөөгөө эдлэхэд нь саад болохгүй
Түүнээс өдрийн тэмдэглэлээ өгч уншуулахыг шаардана
Хэрвээ хэн нэгэн танихгүй хүн хайртад тань хайрцагтай чихэр өгвөл та:
Хэн үүнийг өгснийг асууна
Болж байгаа явдлыг огт анзаарахгүйгээр хамт амтархан иднэ
Хайрцагтай чихрийг тэр чигээр нь хогийн сав руу чулуудна
Хайртыг тань хэн нэгэн магтахад та дуртай юу?
Түүнийг миний дэргэд өөр хүн магтахад би тэсвэрлэж чаддаггүй
Түүнийг бусад хүмүүс магтахад надад маш сайхан байдаг
Заримдаа зүгээр л дээ
Найз охин (залуу) тань тантай нэг удаа ч бүжиглэхгүй өөр хүнтэй бүжиглэлээ.
Байдаг л зүйл. Энэнд нэг их анхаарал хандуулахгүй
Бүжиглэж байхдаа түүнтэй юу ярьсныг нь сонирхон асууна
Хэдийгээр надад эвгүй байсан ч би үүнийгээ ил гаргахгүй
Хайрт тань гэртээ их оройтож ирлээ. Та:
Ирэнгүүт нь хэнтэй, хаана, юу хийснийг нь асууна
Сэтгэл амар ч түүнийгээ баяр хөөртэй угтана
Бөөн шуугиан дэгдээж байгаад маргаашаас нь мөрдөж эхэлнэ
Олон хүн цугларсан газар та хайртыгаа эсрэг хүйсийн сайхан хүнтэй танилцуулах гарцаагүй шаардлага гарлаа. Энэ үед та яах вэ?
Шинэ танилд нь хайртыг минь оролдох хэрэггүй гэдгийг ойлгуулна
Зөвхөн найз маань зөвшөөрсөн үед л өөр хүнтэй танилцуулна
Хоорондоо харилцаа холбоотой гэдгээ шинэ танилд мэдэгдүүлэхгүй
Хэрвээ та хайрттайгаа хамт айлд зочлох бол.
Бусад зочидтой хөгжилдөн цэнгэлдэнэ
Түүнийг хэнтэй ярьж, юу хийж байгааг нь оройжингоо мөрдөнө
Түүнээс алхам ч холдохгүй оройг хамт өнгөрөөнө
Хайрт тань шинэ хувцас юм уу өөр зүйл худалдан авах гээд танаас зөвлөгөө хүсвэл:
Өөрийнх нь сонгосон зүйлийг дэмжинэ
Бүх зүйлийг нарийвчлан хэлэлцэнэ
Ганц хоёр санаа хэлж болох л юм. Гэхдээ өөрөө л мэднэ биз

Түр хүлээнэ үү...