Уншиж байна ...
Зураг
Зураг

QUIZ: Замын хөдөлгөөний ДҮРМИЙГ ЗӨРЧВӨЛ яахаа мэдэж байгаа юу?

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 1 сарын 19
iKon.MN

Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг та хэр сайн мэддэг, биелүүлдэг вэ?

0/10
1
2
3
4
5
6
7
8
9
10
1
Зөвшөөрөлгүйгээр замын тэмдэг тавьсан иргэнийг хэдэн төгрөгөөр торгодог вэ?
Хуулийн заалт: 54.13.Замын тэмдэг, тэмдэглэл, хөдөлгөөн зохицуулах техник хэрэгслийн байрлалыг зөвшөөрөлгүйгээр өөрчилсөн, шинээр тавьсан, хурааж авсан тохиолдолд зөрчлийг арилгуулж, иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
150,000₮
120,000₮
96,000₮
2
Хурд хэтрүүлбэл ямар шийтгэл хүлээх вэ?
Хуулийн заалт: 41.2.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар жолооч тээврийн хэрэгслийн хурдыг зөвшөөрөгдсөн дээд хязгаараас тавиас дээш хувиар хэтрүүлсэн бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хорин таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг зургаан сарын хугацаагаар хасах шийтгэл оногдуулна.
50,000₮ торгож 6 сараар эрх хасна
48,000₮ торгож 6 сараар эрх хасна
60,000₮ торгож 6 сараар эрх хасна
3
Хуурамч дугаартай хөдөлгөөнд оролцсон иргэнийг хэдэн төгрөгөөр торгох вэ?
Хуулийн заалт: 31.3.Улсын бүртгэлийн хуурамч дугаар бүхий тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, нэг жилийн хугацаагаар эрхийг хасах, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
196,000₮
200,000₮
240,000₮
4
Эрхээ хасуулсан этгээд согтуугаар машин жолоодвол хэдэн төгрөгөөр торгох вэ?
Хуулийн заалт: 27.3.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй буюу уг эрхээ хасуулсан этгээд согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёроос дөрөв дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгож, долоо хоногоос гуч хоног хүртэл хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.
900,000₮
960,000₮
1,000,000₮
5
Замын хөдөлгөөний дүрмийг хэн баталдаг вэ?
Хуулийн заалт: 4.2. Замын хөдөлгөөний дүрмийг Засгийн газар батална.
Ерөнхийлөгч
УИХ
Засгийн газар
6
Жолоодох эрхгүй этгээд машин баривал хэдэн төгрөгөөр торгох вэ?
Хуулийн заалт: 6.1.Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй этгээд /жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд/, эсхүл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үед тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
192,000₮
240,000₮
200,000₮
7
102, 103-ын машинд зам тавьж өгөөгүй бол хэдэн төгрөгөөр торгох вэ?
Хуулийн заалт: 33.2.Тусгай дуут болон гэрлэн дохио ажиллуулсан тээврийн хэрэгслийн жолоочид Замын хөдөлгөөний дүрэмд заасны дагуу хөдөлгөөний давуу эрх эдлүүлээгүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний арван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
24,500₮
19,200₮
24,000₮
8
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын үндэсний зөвлөлийн дарга аль нь вэ?
Хуулийн заалт: 7.2.Үндэсний зөвлөлийн дарга нь Ерөнхий сайд байна.
УИХ-ын дарга
Ерөнхий сайд
Ерөнхийлөгч
9
Зорчигч хамгаалах бүс зүүгээгүй бол хэдэн төгрөгөөр торгох вэ?
Хуулийн заалт: 35.1.Замын хөдөлгөөний дүрэмд зааснаар тээврийн хэрэгслийн жолооч болон зорчигч хамгаалах бүс хэрэглээгүй бол нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний таван хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
12,000₮
9,600₮
24,000₮
10
Дугаараа далдалж хөдөлгөөнд оролцвол хэдэн төгрөгөөр торгох вэ?
Хуулийн заалт: 31.2.Улсын бүртгэлийн дугааргүй буюу дугаараа нуун далдалсан тээврийн хэрэгслээр замын хөдөлгөөнд оролцсон бол иргэнийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тавин хувьтай тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг хоёр дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох шийтгэл оногдуулна.
20,000₮
12,000₮
24,000₮

Түр хүлээнэ үү...