Уншиж байна ...

QUIZ: Монгол Улсын иргэн та Ардчилсан Үндсэн хуулиа хэр сайн мэдэх вэ?

ikon.mn
2017 оны 1 сарын 13
iKon.MN

Монгол Улсад ардчилсан Үндсэн хууль баталсны 25 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Хүнээр бол Үндсэн хууль маань ид залуу настайгаа золгож байна. Харин Ардчилсан тогтолцоотой хамт өсч өндийж, Ардчилсан Үндсэн хуулийн үйлчлэл дор амьдарч буй залуус бид Үндсэн хуулиа хэр мэддэг бол?

 

Энэхүү ойн өдрийг угтан, Ардчилсан Залуучуудын Холбооноос залуус та бүхнийг Үндсэн хуулийн талаарх мэдлэгээ сорьж үзэхийг уриалж байна.

Бэлтгэсэн: Ардчилсан Залуучуудын Холбоо

 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Үндсэн хуулийн төгсгөлд аль үг нь байдаг вэ?
- Мэдэхтүн, мөрдөхтун!
- Мэдэхтүн, дагахтун!
- Мэдэгтүн, сахигтун!
2
Үндсэн хуульд УИХ-д сонгогдох эрхийг хэдэн наснаас эдлэхээр заасан байдаг вэ?
Үндсэн хуулийн 21 дүгээр зүйлийн 3-т зааснаар Улсын Их Хурлын гишүүнээр Монгол Улсын хорин таван нас хүрсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг сонгоно.
25
18
45
16
3
Үндсэн хуульд аль зарчмыг тусгасан байдаг вэ?
Үндсэн хуулийн 23 дугаар зүйлийн 1-т зааснаар Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.
- Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.
- Улсын Их Хурлын гишүүн бол сонгогдсон тойргийнхоо элч мөн бөгөөд тойргийнхоо иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.
- Улсын Их Хурлын гишүүн бол сонгогдсон тойргийнхоо элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална.
4
Үндсэн хуулийг хэзээнээс дагаж мөрдсөн бэ?
Үндсэн хуулийн 70 дугаар зүйлийн 2-т зааснаар Монгол Улсын Үндсэн хуулийг 1992 оны хоёрдугаар сарын 12-ны өдрийн 12 цаг буюу арван долдугаар жарны усан бичин жилийн хаврын тэргүүн хар барс сарын шинийн есний идрийн барилдлагаатай өлзийт сайн шар морин өдрийн морин цагаас эхлэн улс даяар дагаж мөрдөнө.
- 1992 оны 1 дүгээр сарын 13
- 1992 оны 1 дүгээр сарын 23
- 1992 оны 2 дугаар сарын 12
- 1992 оны 7 дугаар сарын 1
5
Үндсэн хуульд зааснаар аль нь Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа вэ?
Үндсэн хуулийн 64 дүгээр зүйлийн 1-т зааснаар Үндсэн хуулийн цэц нь Үндсэн хуулийг чандлан сахиулах баталгаа мөн.
- Цэц
- Засгийн газар
- УИХ
- Ард иргэд
6
Төрийн хууль биелүүлэх ажлыг УИХ-ын өмнө хэн хариуцах вэ?
Үндсэн хуулийн 41 дүгээр зүйлийн 1-т зааснаар Ерөнхий сайд Засгийн газрыг удирдаж, төрийн хууль биелүүлэх ажлыг Улсын Их Хурлын өмнө хариуцна.
- Засгийн газар
- Ерөнхий сайд
- УИХ-ын дарга
- Ерөнхийлөгч
7
1992 оны Үндсэн хуульд өнөөг хүртэл хэдэн заалтад нэмэлт өөрчлөлт орсон бэ?
2000 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн нэмэлт өөрчлөлтөөр Үндсэн хуулийн 7 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулсан.
1
5
7
11
8
1992 оны Үндсэн хууль нь Монгол Улсын хэд дэх Үндсэн хууль вэ?
2
3
4
5
9
Үндсэн хуулийн төслийн анхны нэр аль нь вэ?
Үндсэн хуулийн анхны төсөл ИХ ЦААЗ нэртэй байжээ.
- Их засаг
- Их хууль
- Их цааз
- Үндсэн хууль
- Язгуур хууль
10
Үндсэн хуульд зааснаар төрийн гадаад бодлогыг хэн хэрэгжүүлэх бүрэн эрхтэй вэ?
Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2-ын 8-т зааснаар Засгийн газар
- Ерөнхийлөгч
- Гадаад хэргийн яам
- УИХ
- Засгийн газар
11
Онц байдал зарласан үед хязгаарлаж үл болох эрх?
Үндсэн хуулийн 19 дүгээр зүйлийн 2-т зааснаар Онц болон дайны байдал зарласан тохиолдолд Үндсэн хууль, бусад хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг гагцхүү хуулиар хязгаарлаж болно. Тийнхүү хязгаарласан хууль нь хүний амьд явах эрх, итгэл үнэмшилтэй байх, шашин шүтэх, эс шүтэх эрх чөлөө, түүнчлэн хэнд боловч эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахыг хориглосон хуулийн заалтыг үл хөндөнө.
- Чөлөөтэй зорчих эрх
- Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий хандахаас хамгаалагдах эрх
- Мэдээлэл хайх, хүлээн авах эрх
- Эвлэлдэн нэгдэх эрх
12
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд хэн нэр дэвших эрхтэй вэ?
Үндсэн хуулийн 31 дүгээр зүйлийн 2-т зааснаар Улсын Их Хуралд суудал бүхий нам дангаараа буюу хамтран Ерөнхийлөгчид тус бүр нэг хүний нэр дэвшүүлнэ.
- Сонгогдох эрхтэй иргэн бүр нэр дэвших эрхтэй
- Аль ч улс төрийн намаас нэр дэвшин эрхтэй
- УИХ-д суудал бүхий намаас нэр дэвших эрхтэй
13
Төрийн хүндэтгэлийн бэлэг тэмдэг нь?
Үндсэн хулийн 12 дугаар зүйлийн 4-т зааснаар Монголын нэгдсэн тулгар төрийн уламжлалт Их цагаан туг нь Монгол Улсын төрийн хүндэтгэлийн бэлгэдэл мөн.
Зураг
Зураг
Зураг
14
Үндсэн хуульд зааснаар улсын дээд шүүхээс бусад шүүхийн шүүгчээр хууль зүйн дээд боловсролтой, гурваас доошгүй жил мэргэжлээрээ ажилласан, хэдэн нас хүрсэн иргэнийг томилж болох вэ?
Үндсэн хуулийн 51 дүгээр зүйлийн 3-т зааснаар Монгол Улсын хорин таван нас хүрсэн иргэнийг УДШ-ээс бусад шүүхийн шүүгчээр томилж болно.
18
25
35
45
15
Үндсэн хуульд ямар тохиолдолд нэмэлт өөрчлөлт оруулж болохгүй вэ?
Үндсэн хуулийн 69 дүгээр зүйлийн 3-т зааснаар Улсын Их Хурал ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж үл болно.
- Улсын Их Хурал ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор
- Аливаа ээлжит сонгууль явуулахын өмнөх зургаан сарын дотор
- Ард нийтийн санал асуулгаар баталгаажуулаагүй ямар ч тохиолдолд
16
Аль нь үндсэн хуульд заасан төр шашны харилцааг илэрхийлэх зарчим биш вэ?
Үндсэн хуулийн 9 дүгээр зүйлийн 1. 2-т зааснаар Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ. Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй.
- Төрийн байгууллага шашны, сүм хийд улс төрийн үйл ажиллагаа эрхлэн явуулж болохгүй
- Монгол Улсад төр нь шашнаа хүндэтгэж, шашин нь төрөө дээдэлнэ
- Монгол Улсад шашин нь төрөө хүндэтгэж, төр нь шашнаа дээдэлнэ
17
Хэн өршөөл үзүүлэх эрхтэй вэ?
Үндсэн хуулийн 25 дугаар зүйлийн 1-р хэсгийн 14-т зааснаар УИХ нь өршөөл үзүүлэх эрхтэй.
- Ерөнхийлөгч
- Дээд шүүх
- УИХ
- Хууль зүйн сайд
18
Үндсэн хуулийг баталсан Ардын их хурал хэдэн депутат буюу төлөөлөгчтэй байсан бэ?
Ардын их хурал 430 депутаттай байжээ.
76
99
313
430
19
Засгийн газар дараах тохиолдлуудын алинд нь бүрэлдэхүүнээрээ огцрохгүй вэ?
Үндсэн хуулийн 43 дугаар зүйлийн 2-т зааснаар Ерөнхий сайд, эсхүл Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь нэгэн зэрэг огцорвол Засгийн газар бүрэлдэхүүнээрээ огцорно. Эсвэл УИХ-аас засгийн газрыг огцруулах эсэхийг хэлэлцэн огцруулахаар шийдвэрлэсэн тохиолдолд бүрэлдэхүүнээрээ огцрох юм.
- Ерөнхий сайд огцорвол
- Засгийн газрын гишүүдийн тэн хагас нь огцорвол
- УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь засгийн газрыг огцруулах тухай саналыг УИХ-д албан ёсоор тавьбал
20
Үндсэн хуульд зааснаар хүрээлэн байгаа орчныг хамгаалах чиг үүргийг хэн хүлээх вэ?
Үндсэн хуулийн 38 дугаар зүйлийн 2-р хэсгийн 4-т зааснаар Засгийн газар
- УИХ
- Засгийн газар
- Тухайн нутаг дэвсгэрийн нутгийн удирдлагын байгууллагууд

Түр хүлээнэ үү...