Уншиж байна ...

QUIZ: Монголын ТҮҮХЭН СУРВАЛЖУУДЫН тухай мэдлэг шалгах сорил

Р.Түвшин, iKon.mn
2016 оны 12 сарын 19
iKon.MN

Монголын түүхэн сурвалжуудыг хэр сайн мэдэх вэ?

0/10
1
2
3
4
5
6
7
8
9
10
1
"Судрын чуулган"-ыг хэн зохиосон бэ?
Судрын Чуулган бол XIV зууны үед бичигдсэн түүхийн зохиол юм. Энэ зохиолыг Персийн эмч, эрдэмтэн Рашид Ад Дин бичжээ. "Судрын чуулган"-д Чингис хаан болон түүний удмынхны түүх голлон бичигдсэн бөгөөд Монголчуудын захиргаанд орсон олон нүүдэлчин аймгийн түүх мөн бичигдсэн байдаг ажээ.
Чингис хаан
Лувсанданзан
Рашид Ад Дин
2
Монголын Ил Хаант улсын хааны ордонд хадгалагдаж байсан чухал түүхэн сурвалж бичиг аль вэ?
Ил Хаант улсыг шинэчилж чадсан хаан бол Хасаан бөгөөд түүх, бичиг үсэгт сонирхолтой байсан аж. Хасаан хаан Судрын чуулганыг бичих зарлиг буулгахад түүний хажууд суудаг бичгийн хүн Рашид Ад Динд Алтан дэвтрийг үзүүлж байжээ. Рашид Ад Дин Судрын Чуулганыг бичихдээ энэхүү Алтан дэвтрийг ашигласан гэж үздэг бөгөөд Судрын Чуулганд энэ дэвтрийн тухай олон удаа дурдсан байдаг.
Мин улсын түүх
Алтан дэвтэр
Цагаан түүх
3
1958 онд Өвөрмонголын Улаанцав хотын Дархан Муу мянган хошууны нутгаас олдсон сурвалж бичиг аль нь вэ?
Өвөрмонголын Нийгмийн Шинжлэх Ухааны эрдэмтэн Доронга 1958 онд тус нутагт орших нэгэн агуйгаас энэ сурвалжийг олж байжээ. Энэ сурвалжийн гол онцлог нь түүхэн сурвалжууд дахь домгийн зүйлийг эмхэтгэн бичсэн байх бөгөөд судрын хэлбэртэй 49 хуудас, 97 нүүр, нэг нүүрт 14 мөр хулсан үзгээр бичсэн байх аж.
Чакраварди Алтан хааны тууж
Судрын чуулган
Чингис хааны Алтан товч нэртийн цадиг
4
Хубилай хааны үед зохиогдсон сурвалж аль нь вэ?
Энэхүү сурвалж нь Монголчуудын төр ёс хууль цаазын сэдэвт зохиол юм. Цагаан түүхийг судлаачид Хубилай хаан өөрөө эсвэл Хубилай хааны дэргэд байсан лам зохиосон гэж үздэг бөгөөд хожим Манж Чин улсын төрийн үйл хэргээ гүйцэтгэхдээ энэ сурвалжийг нарийн судалж, ашиглаж байсан гэдэг.
Монголын Нууц Товчоо
Арван буянт номын цагаан түүх
Алтан дэвтэр
5
1820 онд анх мэдэгдэж байсан Чингис хааны 22-р үеийн ач Саган Сэцэний бичсэн сурвалж аль вэ?
Саган Сэцэн бол Батмөнх даян хааны хүү Барсболдын ач бөгөөд Саган Сэцэний зохиосон Эрдэнийн товч сурвалж нь домог, шүлэг зэрэг түүхэн уран зохиолын шинжтэй бичигдсэн байна. Монголын түүхэн сурвалжуудын дунд хамгийн эртнээс судлагдаж ирсэн нь Эрдэнийн товч юм.
Хураангуй Алтан товч
Эрдэнийн эрхи
Эрдэнийн товч
6
Хятад үсэг, Монгол хэлээр бидэнд уламжлагдан ирсэн түүхэн сурвалж аль нь вэ?
Өнөөдөр бидэнд мэдэгдэж байгаагаар Монголын Нууц Товчооны хамгийн эртний эх нь Хятад үсгээр, Монгол хэлээр уламжлагдан иржээ. Энэ нь хятад хүн монгол хэлийг сурч судлахад зориулагдсан гэж үздэг.
Лувсанданзаны Алтан товч
Монголын Нууц Товчоо
Эрдэнийн товч
7
Хаадын үндсэн хураангуй алтан товч нэрт судар аль онд хамаарах вэ?
Хураангуй алтан товч нь XVII зуунд хамаарах бөгөөд зохиогч болон ашигласан түүхэн сурвалж зэрэг нь тодорхойгүй юм. Бусад сурвалжаас ялгагдах онцлог нь Монголын түүх, түүхэн хүмүүстэй холбогдох ам дамжин уламжлагдсан домгуудыг түүхэн цаг үеийн дараалалтайгаар тэмдэглэсэн байдаг аж.
XVII зуун
XVIII зуун
XVI зуун
8
Хөх судар романыг хэн зохиосон бэ?
Хөх судар нийтдээ 200 шахам жилийн үйл явдлыг хамарсан 120 бүлэгтэй зохиол гэх боловч одоогоор 69 бүлэг олдоод байгаа юм. Тус романы эхний найман бүлгийг эцэг Ванчинбал нь 1830 оны үеэс бичиж эхлээд дуусгаж чадалгүй нас нөгчсөн бөгөөд В. Инжаннаш 1871 оноос үргэлжлүүлж, 1891 оныг хүртэл хорин жил бичжээ.
В.Гуларанс
В. Сүнвэйданзан
В. Инжаннаш
9
Эртний Монголын хаадын үндэсний их “Шар тууж" хэдий үед хамаарах вэ?
Эртний Монголын хаадын үндэсний их “Шар тууж" XVII зууны хоёрдугаар хагаст хамаарах түүхэн сурвалж бичиг юм. Тус сурвалжийн зохиогч нь тодорхойгүй боловч судлаачид Халхын Цогт ауай гэх хүн зохиосон гэж үздэг.
XVII зуун
XVIII зуун
XVI зуун
10
“Асрагч нэртийн түүх” хэмээх сурвалжийг хэдэн онд зохиосон бэ?
Уг сурвалж бичгийг Халхын баруун гарын Сайн ноён хошууны засаг ноён Жамба 1677 онд зохиожээ. Агуулгын хувьд XVI-XVII зууны үеийн Монголын түүхэн хэрэг явдал, ар Халхын ноёдын уг бичиг зэргийг багтаасан байх аж. Анх энэ сурвалж нь тодорхой оноосон нэргүй байсан бөгөөд 1958 онд түүхч, археологич Х.Пэрлээ оршил, зүүлт тайлбар хийж, анх зохиосон Жамба буюу Шамба эрх дайчин ноёны нэрийн Монгол орчуулгаар нэрлэн хэвлүүлжээ.
1677
1851
1765

Түр хүлээнэ үү...