Уншиж байна ...

QUIZ: 80 саяын уналт №42

Р.Түвшин, iKon.mn
2017 оны 5 сарын 15
iKon.MN

Та 80 сая төгрөг хожиж чадах уу?

“Боловсрол суваг” телевизийн “80 саяын уналт” шоу нэвтрүүлэгтэй хамтран хүргэж байна.

Танд амжилт хүсье.


 

0/20
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
1
Олимп: 1992 оны Барселоны зуны олимпоос Монгол улс ямар, ямар медаль хүртсэн бэ?
1 мөнгө, 1 хүрэл
2 мөнгө
2 хүрэл
Медаль хүртээгүй
2
Монгол орон: Монгол улсын төв цэг Өвөрхөшөөтийн булаг ямар аймгийн нутагт байдаг вэ?
Төв
Дорнод
Архангай
Өвөрхангай
3
Уран зохиол: Эвтэй дөрвөн амьтны хэн нь "намайг бага байхад энэ мод дөнгөж үндэслэж байв" гэдэг вэ?
Заан
Бич
Туулай
Тагтаа
4
Уран зохиол: Их зохиолч Ц.Дамдинсүрэнгийн “Хэлдэг гурав, хийдэг ганц” өгүүллэгийн эдгээр гол дүрийн баатруудын аль нь хийдэг ганц нь вэ?
Буниа
Сүрмаа
Цог
Доной
5
Дэлхийн хотууд: Хятадын хамгийн том хот аль нь вэ?
Хонг-Конг
Бээжин
Тяньжин
Шанхай
6
Сонин хачин: 1930 онд Америкийн сувилагч эмэгтэй Эллен Черч томоохон компанид ажилд оржээ. Ингэснээр энэ мэргэжлийн ажлыг зөвхөн эрчүүд хийхээ больжээ. Энэ ямар мэргэжил вэ?
Нарийн бичиг
Онгоцны үйлчлэгч
Дизайнер
Зөөгч
7
Улаанбаатар: “Бөмбөгөр ногоон театр” хаана байрлаж байсан бэ?
Бөмбөгөр худалдааны төв
УДЭТ
Сүхбаатарын талбай
Дашчойлон хийд
8
Дэлхийн брэнд: Нацист Германы SS -ийн офицеруудын хувцсыг аль брэнд оёдог байсан бэ?
Версаче
Адидас
Хюго Босс
Ив Сан Лорен
9
Улс үндэстэн: Аль нь 1896 оныг хүртэл дэлхийн алмазын цорын ганц нийлүүлэгч байсан бэ?
Өмнөд Африк
Сиерра Лион
Энэтхэг
Конго
10
Супер баатрууд: Алдарт Марвел цувралын анхны комикс 1939 онд худалдаанд гарчээ. Энэ комиксын гол баатар нь хэн бэ?
Ахмад Америк
Халк
Хүн аалз
Галт хүн
11
Монгол кино: Эдгээр киноны аль нь МУ-ын Ардын жүжигчин, Төрийн соёрхолт кино найруулагч Д.Жигжидийн найруулсан кино биш вэ?
Ардын элч
Өглөө
Түмний нэг
Мандухай цэцэн хатан
12
Уран зохиол: "Робинзон Крузо" зохиолыг хэн бичсэн бэ?
Валтер Скотт
Даниэл Дефо
Виктор Хюго
Чарльз Диккенс
13
Дэлхийн хотууд: Сингапур улсыг юуны хот гэж нэрлэдэг вэ?
Загасчдын хот
Бар хот
Арслангийн хот
Ширэнгийн хот
14
Анхдагч: 1958 онд машины хурдыг хянах анхны төхөөрөмжийг хаана хийсэн бэ?
Япон
Герман
Англи
АНУ
15
Сонгодог урлаг: Монголын Драмын тайзнаа тавигдсан хамгийн анхны дэлхийн сонгодог бүтээл эдгээрийн аль нь вэ?
А.П.Чехов "Интоорын цэцэрлэг"
У.Шекспир "Лир ван"
Б.Брехт "Галилейн амьдрал"
Н.В.Гоголийн "Байцаагч түшмэл"
16
Амьтад: Антарктидын хуурай газрын хамгийн том амьтан юу вэ?
Хирономид ялаа
Хаан оцон шувуу
Нематод шавьж
Далайн ирвэс
17
Спорт: Мөсөн дээрх шайбтай хоккей анх хаана үүссэн бэ?
Канад
Орос
Швед
18
Дэлхийн брэнд: Дэлхийн алдарт спортын брэнд бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгч эдгээр компаниудаас аль нь түрүүлж байгуулагдсан бэ?
Рээвок
Найк
Адидас
19
Дэлхийн брэнд: Амттан үйлдвэрлэлээрээ алдартай “Nestle” компани анх ямар бүтээгдэхүүн боловсруулж, үйлдвэрлэсэн бэ?
Хүүхдийн угж
Хэмжих халбага
Хүүхдийн тэжээл
20
Дэлхийн түүх: АНУ анхны атомын бөмбөгийн туршилтын үр дүнгээ Ерөнхийлөгч Гарри Трумэнд ямар үгтэй цахилгаанаар мэдэгдсэн бэ?
Сэргэлэн жаал төрлөө
Алмандад түймэр дэгдлээ

Түр хүлээнэ үү...