Уншиж байна ...

QUIZ: Та зан заншилаа хэр сайн мэдэх вэ?

Б.Наран
2017 оны 12 сарын 22
iKon.MN

Та хэр уламжлалаа дагадаг хүн бэ?

0/10
1
2
3
4
5
6
7
8
9
10
1
Эрэгтэй, эмэгтэй хоёр хүний гарвал, шинж нь хоёр талын эцэг эх, өвөг дээдсээс салбарласан тэмдэглэл?
Эрэгтэй, эмэгтэй хоёр хүний гарвал, шинж нь хоёр талын эцэг эх, өвөг дээдсээс салбарласан тэмдэглэлийг бид ургийн бичиг гэж ойлгож болно. Удмын түүх гэж хоёр талын хүмүүсийн цадиг намтрыг хэлж болох бөгөөд удмын түүхэнд хоёр талын оюуны үнэт өв, шашин шүтлэг, удмын эрүүл мэнд, хоёр талын овог удмыг нэртэй залгамжилсан хүмүүсийн ажил, амьдрал гэх мэт тухайн овог удмын түүхэнд холбогдох мэдээллүүд багтсан байдаг.
Ургийн бичиг
Удмын түүх
2
Ёс төрөө алдвал муу зүйлийг төрүүлдэг. Зан үйлээ мартвал монгол ___ алдана.
Ёсоо
Төрхөө
3
Шинэ гарсан хүүхдийн угаалгыг хэзээ хийдэг вэ?
Шинэ гарсан хүүхдийн угаалгыг эхийн бие тэнхэрсний дараа буюу хүүхэд гарснаас хойш 7-15 хоногийн дараа хийдэг.
7-15 хоногийн дараа
16-30 хоногийн дараа
4
Онгон үс бол ___ бэлгэдэл юм.
Хүүхдийн толгойд байдаг хэдэн улаан үс юмуу хэдэн цагаан үсийг онгон үс хэмээнэ. Монголчууд тийм үсийг онгон гэхээс гадна хорхой, сүлд, өлзий, сүүн, сахиус, туг, өвөг, шид үс гэж нэрлэдэг билээ. Онгон үсийг өлзий буяны тэмдэг гэдэг. Онгон үсийг зулгааж болдоггүй. Өлзий буян харина гэдэг. Онгон үс бол урт насалж, удаан жаргахын бэлгэдэл юм.
Эрүүл байх
Урт наслах, удаан жаргах
5
Ховор ирдэг зочныг ___ угтан хүлээн авдаг.
Хамгийн хүндтэй эрхэм зочныг унаа хөсгөөр холоос тосч угтдаг. Ховор ирдэг зочныг гэрээс гарч угтан хүлээн авдаг.
Унаа хөсгөөр тосч угтдаг
Гэрээс гарч угтдаг
6
Их ёсны ууц гэж юуг хэлэх вэ?
Их ёсны ууц гэдэг нь хонины нурууг сүвээний хоёр хавирга, сүүлний хамт үргэлжид нь тусгайлан авч бэлтгээд дээр нь толгой, шийрийг хуйхлан чанаж тавьсныг хэлэх бөгөөд ёслолын махыг том цар тавагт тавихдаа амьддаа ямар байдгаар нь эрэмбэлж, урд дор нь өвчүү, хүзүү, сээр, хоёр хааг нь, хойд дор нь хоёр гуя, шаантыг нь урагш харуулан мөчүүдийг яг хэвтэж байгаа юм шиг байрлуулан дээрээс нь ууцаараа бүтээж хамгийн дээр толгойг нь тавина.
Хонины нурууг сүвээний хоёр хавирга, сүүлний хамт үргэлжид нь тусгайлан авч бэлтгэснийг хэлнэ
Хонины нурууг сүвээний хоёр хавирга, сүүлний хамт үргэлжид нь тусгайлан авч толгой, шийрийг хуйхлан чанаж тавьсныг хэлнэ
7
Баранзад хадгийг юунд хэрэглэдэг вэ?
Хадагийг Баранзад, Соном, Аюуш, Самбай гэхчилэн ангилдаг ба өөр өөрийн онцлогоор хэрэглэх зарчимтай. Банарзад хадгийг төр, шашны томоохон зан үйлд хэрэглэнэ. Мөн хэмжээгээрээ ч хамгийн урт буюу 3.2 метрийн урттай хадаг юм. Уг хадаг нь тойрсон хамар угалз бадраа хээ болон өлзий, жанцан, бумба, лянхуа, шүхэр, лавай, загас, хорол тэргүүтэй өлзий хутгийн найман тэмдэгтэй.
Шашны томоохон үйлд хэрэглэнэ
Төр, шашны томоохон зан үйлд хэрэглэнэ
Оршуулгын ёслолд хэрэглэнэ
8
Хий нас гэж юу вэ?
Монголчууд хүүхдийг эхийн хэвлийд олдсон үеэс эхлээд эхээс төрөх хүртлээ нэг нас элээдэг гэж үзэн түүнийг “хий нас” гэдэг. Иймээс эхээс төрсөн дор нэг настай гэж үзээд одоогийнхоор нэг ойндоо хүрэхэд хоёр настай боллоо гэж тооцдог уламжлалтай байсан. Монголчууд хүүхдийн насны ойг эхээс төрөөд бүтэн жил болсны ойн дээр тэмдэглэдэг, харин жил бүр төрсөн өдрийн баяр хийдэггүй байжээ.
Эхийн хэвлийн олдсон үеэс төрөх хүртэлх хугацааг хэлнэ
1 насны ой дээрээс нэмж тоологддог насыг хэлнэ
9
Монголчуудын уламжлалт заншлаар өндөр насны найрыг хэдэн наснаасаа эхлэн хийдэг вэ?
Монголчуудын уламжлалт заншлаар 70, 85, 90 насанд өндөр насны найр хийдэг харин хожим тавин наснаасаа эхлэн насны найр хийх болсон. Гэвч тавин насны найр нь ихэндээ албаны шинжтэй найр байдаг.
65
70
85
90
10
Эмээгийн ээжийг хэн гэх вэ?
Элэнц эмэг
Хуланц эмэг
Элэн эмэг
Хулан эмэг

Түр хүлээнэ үү...