Уншиж байна ...

QUIZ: Та Монголын ӨВЛИЙГ давж чадах уу?

Б.Наран
2017 оны 10 сарын 4
iKon.MN

Өвлийн талаар үнэн зөв ойлголттой эсэхээ шалгаарай.

0/10
1
2
3
4
5
6
7
8
9
10
1
Цас үргэлж цагаан өнгөтэй байдаг.
Цас нь хагас тунгалаг бөгөөд нарны гэрлийн 90%-ийг буцаан ойлгодог. Шингээсэн багахан гэрэл нь цайвар цагаан харагдуулдаг байна. Гэхдээ мөсөн голын гүн цас хөх өнгөтэй харагддаг бол зарим өндөрлөг газар замагны нөлөөгөөр ягаан өнгөтэй харагддаг.
Худал
Үнэн
2
Зөвхөн хөлдөх температураас хүйтэн үед л цас ордог.
40 градусаас дээш дулаантай үед цас орж байсан тохиолдол бий. Гэхдээ энэ тохиолдол биелэхэд маш бага чийгшилтэй байх ёстой.
Үнэн
Худал
3
Эмэгтэйчүүд өвлийн улиралд илүү үзэсгэлэнтэй харагддаг.
Судалгаагаар эрчүүд өвлийн улиралд эмэгтэйчүүдийг илүү үзэсгэлэнтэй царайтай гэж хардаг, харин биеийг нь зуны улиралд голчлон хардаг гэнэ.
Үнэн
Худал
4
Хэрэв та энэ өвөл аялах гэж байгаа бол дулааны зардлаас зайлсхийхийн тулд гэрийнхээ халаалтыг унтраах хэрэгтэй.
Их хэмжээний дулааны зардлаас илүү дор зүйл гэвэл хөлдөж хагарсан шугамнуудыг засуулах юм. Тиймээс та байрныхаа дулааныг +12 хэмээс доош орхиж болохгүй.
Үнэн
Худал
5
Хоорондоо ижил цасны талст гэж байхгүй.
1988 онд нэгэн эрдэмтэн хөндий, багана хэлбэрийн яг ижилхэн 2 цасны талст олж байжээ. Гэхдээ физикийн профессор Кеннет Либбрешт “тэд адил харагдаж магадгүй гэхдээ атомын түвшиндээ давтагдашгүй өөр” гэж тайлбарлажээ.
Худал
Үнэн
6
Дурлалт хосууд өвлийн улиралд салах нь элбэг байдаг.
Учир нь баярын стресс их, түүнчлэн хүйтний улиралд эрч хүч дундран, сэтгэл санаа ч “хөрдөг” байна.
Үнэн
Худал
7
Америкийн 100,000 ба түүнээс дээш хүн амтай хотууд дундаас Нью Йоркийн Сиракюзд хамгийн их цас ордог.
Энэ хотод ердийн жилд нийтдээ 320 см хэмжээтэй цас ордог. Хамгийн их цастай өдөр болох 1946 оны 2-р сарын 15-нд 86 см цас орж байжээ.
Худал
Үнэн
8
Гадаа хүйтэн байхад дасгал хийж болохгүй.
Физиологич Майкл Брако зөвлөхдөө “хэрэв та дулаан хувцасласан, ерөнхийдөө эрүүл биетэй, өвөл гадаа дасгал хийгээд дасчихсан бол дасгал хийхэд хэт хүйтэн температур гэж үгүй” гэжээ.
Худал
Үнэн
9
Машиныхаа цонхыг дотроос нь сонгино юм уу төмсөөр үрж цантах, мөстөхөөс сэргийлж болдог.
Төмс, сонгинын үүсгэдэг нимгэн сахарын бүрхүүл нь цанталт, мөстөлт үүсгэдэггүй юм байна.
Худал
Үнэн
10
Гадаа байхдаа хөлдөж осгохоос сэргийлэхийн тулд та олон давхар, бариу, хүнд хувцас өмсөх хэрэгтэй.
Гадаргуу нь усны хамгаалалттай, хөнгөн, бариу биш, сул давхар хувцас өмсөх хэрэгтэй. Бариу хувцас дулаан агаар орших зай бий болгодоггүйгээс гадна таныг дулаан байлгах ёстой цусны эргэлтийг хязгаарладаг байна.
Худал
Үнэн

Түр хүлээнэ үү...