Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/27-НД НИЙТЛЭГДСЭН

ИНФОГРАФИК: 2012 оны сонгуулиар ИРГЭД, БАЙГУУЛЛАГААС намуудад өгсөн ХАНДИВ

A.Жаргал
2016 оны 4 сарын 27
iKon.MN

2012 оны УИХ-ын сонгуульд оролцсон Намуудад иргэд, байгууллагын өгсөн хандивын хэмжээг DATA VISUALIZATION аргаар харуулж байна. 

Иргэдээс цуглуулсан хандив:

  • АН 3,122 иргэнээс 2 тэрбум 857 сая төгрөг;
  • МАН 2,777 иргэнээс 2 тэрбум 650 сая төгрөг;
  • МАХН 1,300 иргэнээс 1 тэрбум 200 сая төгрөг;
  • ИЗНН 877 иргэнээс 867 сая төгрөг ... г.м

Аж ахуйн нэгж байгууллагуудаас цуглуулсан хандив:

  • АН 279 ААН-с 785 сая төгрөг;
  • МАН 26 ААН-с 67 сая төгрөг; 
  • МАХН 54 ААН-с 149 сая төгрөг ... г.м хандив цуглуулжээ. УИХ-д суудал авсан намууд хандив өгсөн иргэд, ААН-үүдийн хүсч байсан нийгэм, хүсч байсан бизнесийн орчныг нь бий болгож чадсан болов уу. Энэ дүнг удахгүй болох сонгуулиар тавих биз. 

ТА график мэдээллийг ашиглахдаа:

  1. Голд байрлах дугуй дүрсүүд нь намуудын цуглуулсан хандивын хэмжээ ба эдгээрээс сонгож иргэн ба ААН-ээс ямар хэмжээний хандив цуглуулсаныг харна.
  2. Холбоосуудыг сонгож байгууллага, иргэдийн хандивын дэлгэрэнгүй мэдээллийг харах боломжтой.
  3. Тойргийн гаднах тайлбарыг сонгож нэгдсэн мэдээлэл харна. 

Энэхүү дүрслэлийг персонал компьютер дээр үзэхэд илүү тохиромжтой харагдах болно.

(Тус мэдээллийг Сонгуулийн Ерөнхий Хорооны албан ёсны сайтаас ашигласан бөгөөд үнэн зөв эсэхийг iKon.mn сайт хариуцахгүй болно.)