Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/03/21-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: ТОСК-ийн гадаах АХМАДУУД

Э.Лхамзаяа, iKon.mn
2016 оны 3 сарын 21
iKon.MN
 

 

- Өдрийн сурвалжлага -

ТОСК-оос Төрийн өмчийн түрээсийн орон сууцанд орох хүсэлтэй иргэдийг бүртгэж эхэллээ. Бүртгэх хуваарийн дагуу өнөөдөр "Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан" гэсэн ангилалд хамаарагдах иргэдийн материалыг хүлээн авч байна.

Энэ талаар ТОСК-ийн тэргүүн дэд захирал Д.Алтанхуягаас тодрууллаа.

 

Тэрбээр хэлэхдээ "Өнөөдөр бид 09:00 цагаас эхлэн өөрсдийн байрандаа бүртгэлээ эхэллээ. Бүртгэх хуваарийн дагуу өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан гэсэн ангилалд хамаарах иргэдийн материалыг бүртгэж байна.

Бид аль болох зохион байгуулалттайгаар иргэдээ хурдан бүртгэхийг хичээж байгаа ч олон асуудал тулгараад байна.

 

Тухайлбал, бичиг баримтаа дутуу авчирсан, хүсэлтээ гараар бичих гэдгийг андуурсан, зөвхөн иргэний үнэмлэхээ бариад ирсэн эмээ өвөө нар байна. Түүнчлэн өчигдөр шөнө ирээд хүлээж байгаа учир түрүүлж бид орно гэсэн ахмадууд ч байна.​

Тиймээс нийт иргэддээ сануулахад бичиг баримтаа САЙТАР ШАЛГАЖ БАЙГААД бүрдүүлэх, шөнө ирж хонох биш цаг тухайд нь ирж бүртгүүлэх, журамтайгаа сайтар танилцахыг хүсч байна" гэлээ.  /ЭНД дарж журамтай танилцах боломжтой./


Бүртгүүлэхээр дугаарлаж буй иргэдийн үг
 

Түрээсийн орон сууцанд бүртгүүлэх материалаа өгөх гэж дугаарлан зогсч буй эмээгээс товч тодруулга авсан юм.

Тэрбээр "Өчигдөр оройноос эхлэн нэр бичиж байсан. Би өглөө 05:00 цагт энд ирээд хүлээж байна. Хэзээ орохоо ч мэдэхгүй.

Гадаа хүйтэн байна. Эмээ нь бие засах өрөө ормоор байна. Хэцүүхэн байна даа" хэмээн ярилаа.

"Хэнийг нь оруулаад байгааг огтхон ч ойлгохгүй байна"

 

Иргэн Т.Осоржамаа "Өглөө 08:00 цагт ирлээ. Гэтэл одоо хүртэл дарааллаар нь оруулахгүй байна. Тэгээд орсон хүмүүс нь "материал дутуу, нэмэлт материал авчир" гэж хэлүүлсэн хүмүүс гарч ирсэн. Яг ямар материал нэмээд байгаа, хэнийг нь оруулаад байгааг огтхон ч ойлгохгүй байна" гэв.

"Өчигдөр орой 21:00 цагийн үед ирэхэд 186 хүн нэрээ бичүүлсэн байсан"

 

Иргэн Б.Энхдэлгэр "Өглөө эрт ирсэн хүмүүс сайн дураараа нэрээ бичүүлж өгсөн ч нэрээр дуудаж оруулахгүй байна. Яг ямар хүмүүс нь ороод байгааг үнэндээ ойлгосонгүй.

Ийм үйл ажиллагааг зохион байгуулахдаа цагдаа, ажилтнуудаа эртхэн ирүүлэх хэрэгтэй шүү дээ. Дугаар тараадаг ч юм уу, зохион байгуулалттай бүртгэх хэрэгтэй. 

Өчигдөр орой 21:00 цагийн үед ирэхэд 186 хүн нэрээ бичүүлсэн байсан" гэлээ.

Гэрэл зургийг mpa.mn

Фото: