Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Америкчуудын хайртай ТЭРГҮҮН ХАТАГТАЙ 52 нас хүрч байна

Б.УЧРАЛ, iKon.mn
2016 оны 1 сарын 18
iKon.MN

1964 оны нэгдүгээр сарын 17-ны өдөр АНУ-ын анхны Африк-Америк гаралтай тэргүүн хатагтай мэндэлж байжээ. Ард түмэндээ боловсрол, эрүүл амьдралын хэв маяг, дасгал хөдөлгөөнийг идэвхтэй сурталчилж, үлгэр дууриал болдог тэрбээр өдгөө 52 нас хүрч байна.

Мөн загварлаг, мэдрэмжтэй тэргүүн хатагтай хэмээн үнэлэгддэг тэрбээр улсын түүхэн дэх хамгийн алдартай тэргүүн хатагтай нарын нэг юм.

BusinessInsider сайтынхан тэргүүн хатагтай Мишель Обамагийн амьдралын чухал зургуудыг тайлбарын хамт нийтэлснийг хүргэж байна.

1.Тэргүүн хатагтайг нөхөртөө үнсүүлж буйг харж байгаа тусгай албаны ажилтан. 2009 он.

 

 

2.Цагаан ордны хүндэтгэлийн танхимд бүжиглэж буй хосууд. 2009 он.

 

 

3. Вашингтоны Ferebee-Hope бага сургуулийн сурагчидтай ярилцаж буй тэргүүн хатагтай. 2009 он.

 

 

4.Вашингтон DC-д илтгэл тавих гээд тайзны ард зогсож байгаа нь. 2009 он.

 

 

5. Bancroft бага сургуулийн сурагчид Цагаан ордонд зочлох үеэр хатагтай Мишель Обама ордны тогоочид вандуй арилгаж өгч байна. 2009 он.

 

 

6. Нью-Йоркын Metropolitan Museum of Art-д илтгэл тавихын өмнө бэлтгэж буй тэргүүн хатагтай.

 

 

7.Орон гэргүй, ядуучуудад хоол бэлтгэж өгдөг Miram’s Kitchen хэмээх газар иргэдэд үйлчилж байна. Энэ газар нь хотын 250 гаруй орон гэргүй хүмүүст тусладаг аж. 2009 он

 

 

8.Ватиканд Пап лам Бенедикттэй уулзаж байх үеэр. 2009 он

 

 

9.Их 20-ын дээд хэмжээний уулзалтын үеэр Букингэмийн ордонд хатан хаан II Элизабеттэй уулзаж байна.

 

 

10.Цагаан ордон дахь анхны Зул сарын баяраар авхуулсан гэр бүлийн зураг.

 

 

11.Цагаан ордны гадаах талбайд гүйж буй тэргүүн хатагтай. 2010 он.

 

 

12. NFL-ийн ахмад тамирчидтай хөлбөмбөг тоглож буй нь. Тэрбээр энэ үед “Let’s Move” кампанит ажлыг хэрэгжүүлж байсан билээ.

 

 

13.Харин энэ зураг дээр тэр “Make a Difference” програмыг Мумбайд хэрэгжүүлж  байв.

 

 

14.АНУ-ын тэнгисийн цэргийн байлдагчтай хамт тоглоом зөөж буй нь.

 

 

15. Эл Сальвадор улсад айлчлал хийхдээ хүүхдүүдтэй мэндчилж буй Мишель Обама.

 

 

16.ӨАБНУ-ын Ерөнхийлөгч асан Нельсон Манделагийн гэрт хатагтай Мишель Обама түүнтэй ярилцаж буй нь.

 

 

17.Нью-Йоркын US Open тэмцээний үеэр теннисний бөмбөг цохиж буй тэргүүн хатагтай.

 

 

18. Алдарт Эллений шоунд оролцож, бүжиглэж буй Мишель Обама.

 

 

19.2012 оны Олимпийн наадмын сагсан бөмбөгийн тоглолтын үеэр үнсэлцэж буй хосууд.

 

 

20.Уг олимпийн тоглолтоор алдарт сагсан бөмбөгчин Леброн Жэймстэй тэврэлдэх гэж буй нь.

 

 

21.2012 онд Барак Обамаг сонгуульд ялалт байгуулж, илтгэл тавьсны дараа гараа даллаж буй тэргүүн хатагтай.

 

 

22. Цагаан ордонд түүний нөхөр Мишельд төрсөн өдрийн дуу дуулж өгч байна. Энэ үеэр түүний шинэ үсний засалт олны анхаарлыг татаж байсан юм.

 

 

23.Цагаан ордны цэцэрлэг дэх ургацаа хурааж буй тэргүүн хатагтай. 2013 он.

 

 

24. Японы Киото хотын Шинто сүмд бөмбөрчидтэй хамтран тоглож буй Мишель Обама. 2015

 

 

25. Обамагийн гэр бүлийнхэн Улаан өндөгний баярын үеэр “Gimme Five” санаачлагын зургийг авхуулж байна.

 

 

Хүлээн авалтын зургууд...

 

 

 
 
 

 

Эх сурвалж: BusinessInsider