Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Тэтгэвэрт гарахдаа хэрхэн НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГТЭЙ болох вэ?

З.Санжаа, iKon.mn
2015 оны 12 сарын 11
iKon.MN

НЭГ ТЭРБУМ төгрөгтэй болох юмсан гэж бодохоор маш хол сонсогдож байна уу? 

Зарим нь бүх насаараа 2-3 ажил давхар хийгээд ч ийм хэмжээний мөнгөтэй болж чадахгүй гэж бодож байгаа байх.

Харин ТЭРБУМ ТӨГРӨГтэй болох боломж хүн бүрийн өмнө нээлттэй байна.

Жишээлбэл банкуудын хугацаатай хадгаламжийн жилийн хүү дунджаар 15% байна. Энэ тооцооллоор 65 нас хүрч тэтгэвэрт гарахдаа НЭГ ТЭРБУМ ТӨГРӨГТЭЙ болохын тулд өдөрт, сард, жилд хэчнээн төгрөгийг хуримтлуулах шаардлагатайг үзүүлэв. 

Аливаа зүйлийг багаас нь эхэлж тууштай байж чадвал ямар үр дүнд хүрч болдог болохыг та эндээс харах болно.

Ж: 20 настай та өдөрт 509 төгрөг, сард 15,280 төгрөгийг хугацаатай хадгаламждаа хийгээд байвал 65 нас хүрэхдээ тэрбумын хуримтлалтай болчихсон байх нь.

Хуримтлал үүсгэж эхлэх нас Өдрийн хуримтлал Сарын хуримтлал Жилийн хуримтлал Таны хуримтлуулсан мөнгө Банкнаас олгох хүү Нийт хуримтлал
20  509₮  15,280₮  183,360₮  8,250,660₮  991,748,800₮  1,000,000,000₮
25  1,078₮  32,341₮  388,096₮  15,475,680₮  984,524,144₮  1,000,000,000₮
30  2,271₮  68,133  817,596₮  28,615,440₮  971,384,149₮  1,000,000,000₮
35  4,815₮  144,440  1,733,283₮  51,998,400₮  948,001,522₮  1,000,000,000₮
40  10,277₮  308,306  3,699,673₮  92,491,800₮  907,508,167₮  1,000,000,000₮
45  22,263₮  667,896  8,014,750₮  160,294,800₮  839,705,002₮  1,000,000,000₮
50  49,862₮  1,495,871  17,950,454₮  269,256,780₮  730,743,186₮  1,000,000,000₮
55  121,117₮  3,633,496  43,601,949₮  436,019,400₮  563,980,515₮  1,000,000,000₮