Монгол орны үзэсгэлэнт байгаль, хотуудын зургийг дэлхийн хамгийн өргөн сүлжээ Google Street View-д холбох зорилготой залуусын аялал үргэлжилж байгаа билээ. Тэд энэ удаад Сэлэнгэ аймагт иржээ.
Ингэхдээ Амарбаясгалант Хийд, Сүхбаатар аймгийн төв, Сайхны хөтөл, Гэрэлт Цогцолбор, Хондын Рашаан, Гүн нуур, Алтанбулаг, Номт жуулчны бааз, Ээж мод, Дулаанхаан рашаан, Хүдэр сум, Холбоо Нуур, Сайдын Ам, Бугант тосгон, Бэрлэг, Ялбаг, Хонин Нуга, Мандал сумаар орж зургийг буулгасан байна.