Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/12/10-НД НИЙТЛЭГДСЭН

Хуучин 2 өрөө байрны үнэ 220 мянгатад хамгийн үнэтэй буюу 167 сая төгрөг байна

ikon.mn
2014 оны 12 сарын 10
iKon.MN

Мастер Пропертис ХХК нь ҮХХ-ийн худалдаа зуучлалын үйлчилгээг мэргэжлийн өндөр түвшинд үзүүлэн ажилладаг ба ҮХХ-ийн зах зээлийн судалгааны ажлуудыг тогтмол хийж ирсэн бөгөөд ҮХХ-ийн чиглэлээр төрөлжсөн Монгол улсын хамгийн том мэдээллийн баазыг бүрдүүлж, мэргэжлийн судалгааны арга зүйн дагуу харилцагчиддаа үйлчлэн ажиллаж байна.

 

2014 ОНЫ 11-Р САРЫН ТОЙМ

Тайлант хугацаанд

  • 40,191 айлын 222 орон сууцны төсөл борлуулагдаж байгаа нь өмнөх сартай харьцуулахад төслийн тооны хувьд 9 төслөөр, айлын тооны хувьд 2,828 айлаар өсчээ.
  • Нийтдээ 2 төслийн борлуулалт дууссан болон бусад шалтгааны улмаас хасагдаж 11 төсөл шинээр нэмэгдлээ.
  • 1м2 -ийн дундаж үнэ 2,308.2 мянган төгрөг болсон нь өнгөрсөн сартай харьцуулахад 56 мянган төгрөгөөр
    буюу 2.4%-иар буурсан дүн юм.
  • 2014 оны 9-р сард нийт 1,892 зээлдэгчид 92.1 тэрбум төгрөгийн зээл олгосноор ипотекийн зээлийн үлдэгдлийн хэмжээ 2.62 их наяд төгрөг, нийт зээлдэгчдийн тоо 61,164-т хүрлээ.
  • 2014 оны 10-р сард нийт 1,953 зээлдэгчид орон сууцны ипотекийн зээл олгосноор нийт зээлдэгчдийн тоо 63,652-т хүрлээ

 

I. ШИНЭ ОРОН СУУЦ

1.1. Орон сууцны дундаж үнэ

2014 оны 11 дугаар сарын 30-ны байдлаар Улаанбаатар хотын Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Сонгино-Хайрхан, Чингэлтэй, Баянгол, Налайх дүүрэгт нийт 222 барилгын төслийн 40,191 айлын шинэ орон сууц борлуулагдаж байна.

Эдгээрийн 202 төсөл нь 39,699 айлын энгийн орон сууц, 20 төсөл нь 492 айлын хаусны зориулалттай сууц байна. 

Орон сууцны үнийн төслүүд /үнийн интервалаар/

Орон сууцны төслүүдийг үнийн интервалаар авч үзвэл нийт төслүүдийн 53.2% нь буюу 118 төсөл 1.8-2.8 сая төгрөгийн хооронд, 64 нь буюу 28.8% нь 1.8 сая ба түүнээс доош, 40 буюу 18.0% нь 2.8 саяаас дээш үнэтэй байна.

Өнгөрсөн сартай харьцуулахад нийт төсөлд эзлэх хямд үнэтэй орон сууцны эзлэх хувь 0.6 нэгж хувиар нэмэгдсэн байна. 

Орон сууцны төслүүдийг дүүргээр авч үзвэл,

  • БЗД-т нийт төслийн 37.6% нь буюу 80 нь,
  • ХУД-т 25.8% буюу  55 нь,
  • СХД-т 12.2% буюу 26 нь,
  • БГД-т 11.7% буюу 25 нь,
  • СБД-т 8.0% буюу 17 нь,
  • НД-т 5, ЧД-т 5 орон сууцны төсөл тус тус борлуулагдаж байна.

Дээрх графикаас харахад хамгийн нягтрал өндөртэй, орон сууц идэвхитэй баригдаж байгаа дүүргүүд нь БЗД болон ХУД байна.

 

1.2. Орон сууцны үнийн өөрчлөлт, дүүргүүдээр

Орон сууцны төслүүдийн судалгаа, дүүрэг болон үнийн интервалын нэгтгэлээр (мян.төг)

Үнийн интервал  1800 доош 1801-2800  2801 дээш Нийт
Дүүргүүд Төслийн тоо Дундаж үнэ Төслийн тоо Дундаж үнэ Төслийн тоо Дундаж үнэ Төслийн тоо Дундаж үнэ
БГД 2 1,492.5 28 2,234.8 - - 30 2,201.0
БЗД 22 1,639.0 56 2,264.7 8 3,356.3 86 2,275.7
НД 6 1,271.8 - - - - 6 1,271.8
СБД 5 1,473.5 7 2,131.5 5 4,448.9 17 3,057.8
СХД 19 1,571.4 3 1,983.3 - - 22 1,619.9
ХУД 6 1,595.3 23 2,319.6 27 3,920.1 56 2,799.2
ЧД 4 1,257.5 1 2,450.0 - - 5 1,628.3
УБ 64 1,492.4 118 2,254.8 40 3,873.4 222 2,308.2

 

  • Тайлант хугацаанд баригдаж буй нийт 40,191 айлын 222 төслийн 1 м2-ын зарласан үнийн дундаж өмнөх оны мөн үеийнхээс 7.1% буюу 153.3 мянган төгрөгөөр өссөн бол өмнөх сартай харьцуулахад 56 мянган төгрөгөөр буюу 2.44%-иар буурчээ.
  • Өнөөгийн байдлаар зах зээл дээр энгийн орон сууцны 1 м2-ын үнэ дунджаар 2.306 сая төгрөг, хаусных 2.43 сая төгрөг байна.

Орон сууцны 1м2-ын дундаж үнэ, дүүргээр 

Тайлант хугацаанд орон сууцны үнэ 2.4%-иар буурсан бөгөөд Улаанбаатар хотын бүр дүүргийн орон сууцны үнэ их бага хэмжээгээр буурсан нь нөлөөлсөн байна.

ХУД, СХД, СБД-үүдэд орон сууцны үнэ маш бага хэмжээгээр буюу 0.37%- 0.54%-иар буурсан бол ЧД, БЗД, ХУД-үүдэд орон сууцны үнэ 1.28-1.31%-иар тус тус буурчээ. 

Орон сууцны дундаж үнийн өөрчлөлт, дүүргээр

Тайлант хугацаанд орон сууцны 2 төсөл л хасагдсан бөгөөд 11 төсөл нэмэгдсэн бөгөөд нэмэгдсэн орон сууцны төслүүдийн үнийн дундаж Улаанбаатар хотын дунджаас бага байсан нь мөн орон сууцны үнийн бууралтанд нөлөөлсөн байна. 

 

1.3. Барилгын төслүүдийн ашиглалтад орох хугацаа

Нийт төслүүдийг ашиглалтад орох хугацаанаас нь хамааруулан үзвэл 25.7% буюу 10,322 айлын орон сууц ашиглалтад орсон,  харин үлдсэн 74.3% буюу 29.8 мянга гаруй айлын орон сууц 2014 оны 12-р сараас хойш ашиглалтанд орохоор төлөвлөгдсөн байна. 

Нийт айлын тоо, ашиглалтад орох хугацаагаар

Ашиглалтад орон хугацаанаас хамааруулан 1м2ын дундаж үнийг харьцуулбал ашиглалтанд орсон төслүүдийн

  • Ашиглалтанд орсон төслийн дундаж үнэ 2,343.9 мян.төг;
  • 2014 оны 4-р улирлынх 2,251.7 мян.төг;
  • 2015 оны 1-р улирлынх 2,538.9 мян.төг;
  • 2015 оны 2-р улирлынх 2,539.3 мян.төг;
  • 2015 оны 3-р улирлынх 2,128.1 мян.төг;
  • 2015 оны 4-р улирлынх 2,621.5 мян.төг;
  • 2016 оны 1-р улирлынх 3,665.3 мян.төг;
  • 2016 оны 2-р улирлынх 2,524.3 мян.төг байна.

Доорх хүснэгтээс харахад 2014 онд ашиглалтад орох орох сууцнуудын үнээс 2015 ба 2016 онд ашиглалтад орох орон сууцнуудын үнэ өндөр байх хамаарал ажиглагдаж байна.

Үүний шалтгаан нь зэрэглэлтэй холбоотой. Стандарт зэрэглэлийн орон сууцны төслийн онцлог нь хямд үнэтэй хурдан хугацаанд баригддаг, дийлэнх тохиолдолд үнэ нь худалдан авалт хийхэд голлох нөлөөг үзүүлж байдаг учраас 1.5-2 жилийн хугацааны өмнө захиалга авах шаардлага гардаггүй.

Харин стандарт сайн болон тансаг зэрэглэлийн орон сууцнууд нь барилгын чанар, орчин нөхцөл гэх мэт үнийн бус хүчин зүйлсээс шалтгаалан худалдан авалт хийгддэг хэрэглэгчтэй учраас хугацаанаас хамаарах хамаарал бага болдог. 

 

  Төслийн тоо Айлын тоо Дундаж үнэ (мян.төг)
Ашиглалтанд орсон 81 10,332 2,343.9
2014-Q4 46 7,506 2,251.7
2015-Q1 36 8,304 2,538.9
2015-Q2 31 4,309 2,539.9
2015-Q3 11 4,819 2,128.1
2015-Q4 12 2,582 2,621.5
2016-Q1 2 445 3,665.3
2016-Q2 2 1,656 2,554.3
2016-Q4 1 238 2,650.0

2016 оны 1-р улиралд ашиглалтад орох төслүүд нь хамгийн өндөр үнийн дундажтай байгаа бол 2015 оны 3-р улиралд ашиглалтанд орох төслүүд хамгийн бага үнийн дундажтай байгаа нь харагдаж байна.

Нийт төслүүдийн хувьд барилгын төслийн ашиглалтад орох хугацаа 1-2 улирлаар хоцорч байгаа нийтлэг хандлага ажиглагдаж байна. 

 

1.4 Улаанбаатар хотод хэрэгжиж буй орон сууцны төслүүд, зэрэглэлээр

Тайлант хугацаанд зах зээлд борлуулагдаж буй нийт орон сууцыг зэрэглэл (1) -ээр үзвэл 30.2% стандарт, 55.5% стандарт сайн, 14.3% нь тансаг зэрэглэлд хамаарч байна. 

 

Зах зээлд борлуулагдаж буй төслүүдийн нийт борлуулалтын хэмжээ 6.84 их наяд төгрөг байна. 

  Төслийн тоо Айлын тоо Дундаж үнэ (мян.төг) Нийт борлуулалтын орлого
Стандарт 82 12,126 1,679.9 865.8
Стандарт сайн 104 22,305 2,343.9 3,407.9
Тансаг 36 5,760 3,711.3 2,570.3
УБ 222 40,191 2,308.2 6,843.9
  • 37.56% нь буюу 2.56 их наяд төгрөгийн нийлүүлэлтийг тансаг орон сууц;
  • 49.79% буюу 3.40 их наяд төгрөгийн нийлүүлэлтийг стандарт сайн орон сууцны нийлүүлэлт; 
  • Үлдсэн 12.65% буюу 0.865 тэрбум төгрөгийн нийлүүлэлтийг стандарт зэрэглэлийн орон сууц тус тус эзэлж байна. 

  • Орон сууцны 1м²-ын дундаж үнийн өсөлт тансаг, стандарт сайн, стандарт зэрэглэлд харгалзан 0.1%, -0.2%, -1.1% байна.
  • Улаанбаатар хотын дундаж үнэ өнгөрсөн сартай харьцуулахад 2.4%-иар буурчээ.

 

II. ХУУЧИН ОРОН СУУЦ

2.1 Хуучин орон сууцны 1м²-ын дундаж  үнэ(сая.төг), дүүргээр

  1 өрөө 2 өрөө 3 өрөө   1 өрөө 2 өрөө 3 өрөө
Баянгол дүүрэг Сүхбаатар дүүрэг
3-р хороолол 2.19 2.01 1.92 11-р хороолол 2.42 2.19 2.03
4-р хороолол 2.09 2.03 1.89 7-р хороолол 1.94 1.76 1.79
10-р хороолол 1.92 2.06 2.02 5-р хороолол 2.63 2.54 2.27
Төмөр зам 2.08 2.07 1.89 220-н мянгат 2.80 2.99 2.78
6-р бичил хороолол 2.05 1.79 1.66 50-н мянгат 2.93 2.65 2.31
Дундаж 2.07 1.99 1.88 Дундаж 2.54 2.43 2.24
Чингэлтэй дүүрэг Хан-уул дүүрэг
Бага тойруу 2.14 2.33 2.30 19-р хороолол 2.19 2.04 1.99
40 мянгат 2.36 2.32 2.17 120 мянгат 2.36 2.14 2.25
6-р хороолол 2.23 2.27 2.17 Нисэх 1.74 1.63 1.73
Дундаж 2.24 2.30 2.21 Дундаж 2.10 1.94 1.99
Сонгинохайрхан дүүрэг Баянзүрх дүүрэг
1-р хороолол 2.08 1.83 1.72 15-р хороолол 2.03 1.86 2.06
21-р хороолол 1.79 1.58 1.38 13-р хороолол 2.33 2.12 2.21
5 шар 1.72 1.77 1.45 16-р хороолол 1.86 1.74 1.71
ХМК 1.44 1.56 1.18 12-р хороолол 2.46 2.20 2.22
Дундаж 1.76 1.68 1.43 Дундаж 2.17 1.98 2.05

 

2.2 Хуучин орон сууцны нийт үнэ(сая.төг), дүүргээр

  1 өрөө 2 өрөө 3 өрөө   1 өрөө 2 өрөө 3 өрөө
Баянгол дүүрэг Сүхбаатар дүүрэг
3-р хороолол 66.8 103.4 136.4 11-р хороолол 77.0 105.7 149.8
4-р хороолол 66.9 100.4 129.8 7-р хороолол 61.5 89.0 118.1
10-р хороолол 63.1 102.0 125.5 5-р хороолол 81.7 133.3 169.6
Төмөр зам 69.3 105.7 132.0 220-н мянгат 80 167.3 189.9
6-р бичил хороолол 58.7 98.1 125.0 50-н мянгат 78.8 131.3 164.0
Дундаж 64.9 101.9 129.7 Дундаж 75.8 125.3 158.3
Чингэлтэй дүүрэг Хан-уул дүүрэг
Бага тойруу 79.7 106.8 152.3 19-р хороолол 71.2 105.9 132.7
40 мянгат 79.4 118.3 176.7 120 мянгат 75.2 119.2 155.2
6-р хороолол 73.1 109.3 145.3 Нисэх 48.0 65.8 95.5
Дундаж 77.4 111.5 158.1 Дундаж 64.8 97.0 127.8
Сонгинохайрхан дүүрэг Баянзүрх дүүрэг
1-р хороолол 67.0 95.0 119.2 15-р хороолол 65.9 93.4 119.5
21-р хороолол 46.0 74.2 95 13-р хороолол 73.9 108.3 160.8
5 шар 44.3 66.0 78.7 16-р хороолол 56.6 79.3 115.6
ХМК 45.9 75 84 12-р хороолол 85.0 130.2 174.0
Дундаж 50.8 77.6 94.2 Дундаж 70.3 102.8 142.5

 

Үл хөдлөх хөрөнгийн сарын тойм 2014 оны X-XI сар

    1 өрөө 2 рөө 3 өрөө     1 өрөө 2 рөө 3 өрөө
  2014-X 58.3 76.9 96.1   2014-X 77.8 123.7 146.5
СХД 2014-XI 50.8 77.6 94.2 ЧД 2014-XI 77.4 111.5 158.1
  Өөрчлөлт -12.79% 0.81% -1.95%   Өөрчлөлт -0.53% -9.87% 7.91%
  2014-X 78.5 128.4 176.8   2014-X 71.3 100.3 139.5
СБД 2014-XI 75.8 125.3 158.3 БГД 2014-XI 64.9 101.9 129.7
  Өөрчлөлт -3.46% -2.41% -10.49%   Өөрчлөлт -8.95% 1.60% -6.98%
  2014-X 71.8 108.5 137.5   2014-X 70.4 112.7 133.3
БЗД 2014-XI 70.3 102.8 142.5 ХУД 2014-XI 64.8 97.0 127.8
  Өөрчлөлт -1.97% -5.27% 3.58%   Өөрчлөлт -7.94% -13.94% -4.15%

 

ИПОТЕКИЙН ЗАХ ЗЭЭЛИЙН ТАЙЛАН

Монголбанкны 10-р сарын тайлангаас харахад 2014 оны 10-р сард нийтдээ 1,953 зээлдэгчид 111.9 тэрбум төгрөгийн ипотекийн зээл шинээр олгосон байна.

Ингэснээр нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн хэмжээ 2.709 их наяд төгрөгт хүрч, нийт зээлдэгчдийн тоо 63,652-т хүрчээ. Ипотекийн зээлийн үлдэгдлийн нэрлэсэн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувь жил тутам нэмэгдсээр байгаа бөгөөд 12.4%-д хүрсэн байна.

Ипотекийн зээлийн үлдэгдлийн 70.4% буюу 1.903 их наяд төгрөгийн зээл нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөрийн зээл”, 730.0 тэрбум буюу 27.0% нь банкны өөрийн эх үүсвэрээр, үлдсэн хувийг бусад эх үүсвэрээр олгосон зээл байна.

10-р сард нийт олгогдсон зээлийн 72.0% нь буюу 80.6 тэрбум төгрөгийн зээл нь дээрх хөтөлбөрөөр олгогдсон зээл байсан бол 28% буюу 31.3 тэрбум төгрөгийн зээлийг банкууд өөрийн эх үүсвэрээс олгожээ. 

Нийт ипотекийн зээл авсан 63,652 зээлдэгчдээс 42,772 нь “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн зээлээр 18,839 нь банкуудын өөрийн эх үүсвэрийн зээлээр, 2041 нь бусад эх үүсвэрийн зээлд хамрагдсан байна.

Зээлийн жигнэсэн дундаж хугацаа 15.8 жил байгаа ба 2014 оны 10-р сарын байдлаар 15.1 жил байна.

Харин тухайн сард олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 10.4 хувь байжээ(Банкуудын өөрийн эх үүсвэрээр олгосон зээлийн хүү 16.6%) ​

 


Ойлголт ба тодорхойлолт

Тансаг зэрэглэл гэдэгт дотоод болон гадаад дизайн, хүрээлэн буй орчны дээд зэрэглэлийн шийдэлтэй, эрчим хүчний 2 эх үүсвэр бүхий, гэнэтийн осол аюулгүй байдлын дохиоллын систем болон харуул хамгаалалттай, нэг өрхөд 1.5-аас дээш граж ноогддог 1м²-ын үнэ нь 2,800,000 төгрөгөөс дээш үнэтэй орон сууцыг ойлгоно. 

Стандарт сайн зэрэглэл гэдэгт стандартыг хангасан, чанартай хийц бүхий, эрчим хүчний 2 эх үүсвэртэй, 24 цагийн хамгаалалт болон СӨХ-ны үйлчилгээтэй, нэг өрхөд дунджаар 1 граж ноогддог, 150 м² -аас бага талбай бүхий, 1м²-ын үнэ нь 1,800,000-2,800,000 төгрөгийн үнэтэй орон сууцыг ойлгоно. 

Стандарт зэрэглэл гэдэгт стандартыг хангасан, 80м² хүртэл талбай бүхий, эрчим хүчний 1 эх үүсвэртэй, 1м²-ын үнэ нь 1,800,000 төгрөгөөс доош үнэ бүхий орон сууцыг ойлгоно.


Хэрэв та энэхүү судалгаанаас иш татах, хэвлэн нийтлэх зорилгоор тоо мэдээллийг ашиглах бол заавал эх сурвалжаа дурьдана уу.

Нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл www.master.mn