Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2014/05/01-НД НИЙТЛЭГДСЭН

Айртон Сенна: Би өөрийгөө хоёр эсвэл гуравдугаар байрт орж байна гэж төсөөлж чаддаггүй

М.Солонго
2014 оны 5 сарын 1
iKon.MN

Энэ өдөр “Формула 1” дэлхийн хамгийн шилдэг нисгэгчээ алдсан юм.  Хэрвээ тэрбээр амьд сэрүүн байсан бол 54 настай байх байлаа.
 
Айртон Сенна

Сеннагийн хувьд хоёрдугаар байрт орно гэдэг ялагдал учраас тэр зөвхөн ялахын төлөө уралддаг байв. Айртон бүхий л цаг хугацаанд хамгийн хурдан нь байсан билээ. 

Эмгэнэлт үйл явдал одоогоос 20 жилийн өмнө  болсон ч тэр бусдад гүн мэдрэмж үлдээжээ. Түүний хамгийн сайн чанар бол эгэл даруу зан юм.

Сеннагийн сан улсдаа идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг бөгөөд олон мянган хүүхэд, залууст тусламжийн гараа сунгаад байна.
 
Айртон Сеннагийн хэлсэн онцлох ИШЛЭЛүүд:

  • Би өөрийгөө хоёр эсвэл гуравдугаар байрт орж байна гэж төсөөлж чаддагүй. Учир нь би үргэлж ялахын төлөө уралддаг.
     
  • Чамд аливаа зүйлийг хийхэд хязгаар байгаа гэж боддог. Гэвч бүх зүйл хязгаартаа хүрмэгцээ хүссэн зүйлдээ хүрч чи бага багаар ахисан байх болно.
     
  • Чиний оюун санааны хүч, шийдэмгий байдал, зөв совин болон туршлага чинь чамайг өндрөөс өндөрт гаргах болно.
     
  • Энэ бол энгийн нэг хүч биш эсвэл чиний сэтгэл санааны тэнцвэрт байдал ч биш.
     
  • Гэвч чиний жинхэнэ хүч бол чиний биеийн байдал мөн оюун санааны тэнхээ юм.
     
  • Чи үнэхээр үүнийг сурч чадна гэдэгт би итгэж байна.
     
  • Би ямар нэг онцгой зүйлтэй тулгарахад зөвхөн өөрийнхөө хүчээр оролдож сурдаг.
     
  • Чи өөрийнхөө хүч чадал, чадвараараа өөрийгөө дайчлан эцсээ хүртэл явбал өөрийгөө төгс хүн болгоно.
     
  • Хэрвээ бурхан чиний талд байвал бүх зүйл зүгээр байна гэсэн үг.
     
  • Айдас надад үргэлж түлхэлт болж өгдөг.
     
  • Эмэгтэйчүүд их хэцүү улс ч тэднийг бүү буруутга. Бид тэдэнгүйгээр амьдарч чадахгүй шүү дээ.
     
  • Прост намайг Макларенд ирэх үед тэр хамгийн шилдэг нь байсан. Тиймээс би түүнийг ялж хамгийн шилдэг нь болохыг хүссэн. 
     
  • Хүнд өөрөө өөрийгөө ялан дийлэх хүч байдаг юм. Гол нь шантрахгүй байх нь л чухал.
     
  • Та түрүүлсэн нисгэгчийн сэтгэл хөдлөлийг мэдэрч ер чадахгүй. Учир нь тэд дуулгаараа энэ сэтгэл хөдлөлөө нуучихдаг. 

                                                                                                                                                                                                
Түүний талаар бусдын хэлсэн үг:

  • "Айртон бүхий л цаг хугацаанд хамгийн хурдан нь байсан билээ" Донингтон сиркютын эзэн Том Виткровт
     
  • "Сенна тэдний сэтгэлзүйн эсэргүүцэлтэй нүүр тулахыг хүсдэг байв" Донингтон сиркютын эзэн Том Виткровт
     
  • "Сеннагийн хувьд хоёрдугаар байранд орно гэдэг ялагдал байсан" Донингтон сиркютын эзэн Том Виткровт
     
  • "Сенна боломжийг өөрөө бий болгодог үүнийгээ ч хийж чаддаг. Харин энэ нь зөв биш байсан ч энэ нь дайчин чанар юм" Багийн зохион байгуулагч Жо Рамирез 
     
  • "Түүний уралдаж байгааг хараад би амьсгаагаа барихад хүрдэг" Донингтон сиркютын эзэн Том Виткровт
     
  • "Тэр юунд хүрэхийг хүснэ түүндээ заавал хүрдэг" Айртоны эгч Вивиян Сенна
     
  • "Би хэзээ ч Эммерсонг харж байгаагүй ч Нильсонг бол харж байсан. Айртон бол тэдгээрээс их өөр. Тэр уралдах туйлаас их дуртай мөн ялахыг туйлаас их хүсдэг байсан" Рубинс Баррикелло
     
  • "Тэр бүх зүйлийг л хянаж тэр зүйлийнхээ удирдагч нь байж машинтайгаа холбогдож байгаа нь тэр зөвхөн үүнийг л хийх гэж төрсөн мэт санагдсан" Уилльямс багийн эзэн Франк Уилльямс
     
  • "Айртонд өөр ямар ч нисгэгчид байхгүй чин сэтгэл болон хүсэл тэмүүлэл байдаг" Рон Деннис 
     
  • "Би Шотланд луу эхнэртэйгээ утсаар ярих хэрэг гарсан боловч тэр үед их хүчтэй шуургатай байснаас утас ажиллахгүй байлаа. Тиймээс бид ойр хавьд байгаа утасны бүхээг хайж олон би эхнэртэйгээ ярьсан юм. Гадаа их харанхуй болчихсон Сенна намайг гадаа гудамжны гэрэлтүүлгийн доор хүлээн зогсчихсон ойролцоогоор 20-30 гаруй хүүхэд түүнийг тойрон тэд нартай ярилцан хамт зургаа авхуулж мөн гарын үсгээ зурж өгч байсан. Энэ л түүний тухай хамгийн сайхан дурсамжуудын нэг юм. Би ч утасны бүхээгээс гарч түүн дээр очин хүүхдүүд ч түүнийг тойрон зогсож хамтдаа тоглосон юм даа" Формула 1-н эмч Сид Уоткинс
     
  • "Осол болохоос хоёр сарын өмнө Сенна надад хүүхдүүдийн төлөө ямар нэгэн юм хиймээр байна гэж хэлхэд би юу хийх тухай асуухад тэр энэ талаар дараа ярилцъя гэж хэлсэн юм. Бид энэ тухай дахиж ярилцаж чадаагүй учир нь Сенна хоёр сарын дараа осолдсон тиймээс би болон гэр бүлийнхэн минь ярилцаад түүний санаачилсан энэ зүйлийг бид үргэлжлүүлэхээр шийдсэн юм. Юун түрүүнд бид Айртон Сенна сургуулийг байгуулсан. Сенна бидэнд үүнийг хийх бололцоо бий болгож үүнийгээ ч бусадтай хуваалцахыг их хүссэн. Ихэнх Бразил хүүхдүүдэд ийм  боломж олдоогүй тэдэнд боловсрол эзэмших, болон эрүүл байх, сайн сайхан ирээдүй бас итгэл найдварыг хүүхдүүдэд өгөхийг хүссэн дээ" эгч Сенна 

СЕННАГИЙН ОСЛЫН БИЧЛЭГ:

  • "Би түүнийг эргэлт булан, хурдны хайрцгийн талаар ярьсан байх гээд сонстол тэр юун түрүүнд "Сайн уу, Аллен. Би чамайг их санаж байна шүү" гэж хэлсэн байсан. Энийгээ шууд нэвтрүүлгээр хэлсэн. Хүмүүс ч үүнийг их үзсэн л дээ. Бараг бүх хүн биднийг их өрсөлддөг байсан болохоор харилцаа муутай гэж боддог байсан байх. Сүүлийн хоёр долоо хоногт бидний харилцаа их сайн болж эхэлсэн. Сонин юм шүү" Аллен Прост

АЙРТОН СЕННАГИЙН ЗУРАГНУУДААС: 

Зураг
1

Зураг
2

Зураг
3

Зураг
4

Зураг
5

Зураг
6

Зураг
7

Зураг
8

Зураг
9

Зураг
10

Зураг
11

Зураг
12

Зураг
13

Зураг
14

Зураг
15

Зураг
16

Зураг
17

Зураг
18

Зураг
19

Зураг
20

Зураг
21

Зураг
22