Зураг
Зураг
Индэр    
2017 оны 3 сарын 25
Зураг
Нийгмийн сэтгэлзүйн аналитик артикл туурвигч, Хүмүүнлэгийн сэтгэл судлаач

Анхнаасаа нөхөртөө, эхнэртээ хүндлэлийг үүсгэхгүй бол хэзээ ч хүндлэлийг хүртэхгүй

Зураг

"Хэн нэгнийхээ ээж, аавыг иш татан маргалдаж буй бол Төгсгөл"

Асуудал гэж харахаас асуудал эхэлнэ. Надтай цаг авч уулзаж байгаа залуу гэр бүлүүд /эхнэр эсхүл нөхөр/ тэд гэр бүлийн орчин дахь маргаан, хэн нэгэндээ өгч буй сөрөг хариулал, уцаарын вирус бол өдөр тутмын үйл хэрэг байна.  /Цөөн тооны жишээн дээр/

  • Өнөөдөр хэн цэцэрлэгээс хүүхдээ авах вэ?
  • Танай ээж хүүхэд харах уу?
  • Орой хоолоо гадуур идье.. Хайраа гэртээ хийе л дээ
  • Хувцас угаах, ахуйн ажил
  • Хэн нэг нь ажилгүй гэрт байдаг, уйддаг ууртай загнадаг болох
  • Хэн нэгнийхээ ээж аавыг иш татан муулах шүүх шүүмжлэх гэх мэт.

Надад тохиолдож буй цөөн тооны жишээн дээр залуу гэр бүлүүдийн нийтлэг алддаг жишээ бол  өргөн гэр бүлийн хүрээн дэх асуудлууд, хүмүүсийг /дүүгээ, ээжээ, хүргэн ахаа/ дотно категорт багтах хүмүүсээ эхнэртээ, нөхөртөө сөргөөр үнэлж дүгнэсэн аястай хандлагыг өгсөн. Энэ нь улмаар дотоод ухамсарт нь хэн нэгнээ хүндлэхгүй байх зан суртахууныг өгч өдөр тутмын амьдралд нь урган гарсаар нэг мэдэхэд зайг нь холдуулж маргалдаан эхэлдэг. 

“Анхнаасаа нөхөртөө, эхнэртээ хүндлэлийг үүсгэхээр харилцааны пирамидыг бариагүй бол хэзээ ч хүндлэлийг хүртэхгүй” Б.Баярцэнгэл

Эхнэр “А” Манай нөхөр хамаатнуудаа муулдаг, өөрийгөө их магтдаг анхандаа анзаардаггүй байсан ч өөрийгөө тодотгох гээд өөрийгөө чухал гэж надад мэдрүүлэх гэсэн оролдлогууд нь түүнийг үнэлэх үнэлэмжийг хүндлэлийг үгүй хийдэг. Бусдыг үйлдэл, шинэ кино, эсвэл тэр өдрийн онцгой үйл явдал түрүүлж сэтгэгдэлээ илэрхийлж шүүж эхлэдэг. Намайг сонсдоггүй. Өөрөө гэр бүлээ муулж шүүж ярьдаг болохоор би хадмуудтайгаа дотно биш нэг их хүндэлээд байдаггүй.

Түүнчлэн залуу гэр бүлүүд цэцэрлэгт хүүхдээ хүргэх, авах асуудал дээр бусдын тусламжийг хүсэх нь их болсон. Энэ нь маш олон талт шалтгаантай, замын түгжрэл, ажлын цагаас шалтгаалан амжиж очиж хүүхдээ авна гэдэг амаргүй даваа болоод байна.

Мөн хүүхэд өсгөх үйлд өргөн гэр бүлийн туслалцаа байх ёстой гэж боддог уламжлалт сэтгэлгээ залуу гэр бүлийн гишүүдийг улам хариуцлагагүй болгож байна. Амьдралын баяр баясал болсон хүүхдээ өсгөх үйл хэрэг дээр байнга стресстэх, чи ингэсэнгүй, тэгсэнгүй гэх мэтээр хэн нэгнээ яллах цаашлаад сэтгэлээ сэвтээх тохиолдол цөөнгүй.

30 тай Д Ажлын онцлог нь тодорхой цагт баригддаггүй долоо хоногийн 3-4 өдөр тогтмол оройтдог. Тухайлбал өөрөө хэлэхдээ би банкны теллэр ч юмуу шууд 6:00 –д тардаг байсан бол эхнэртэйгээ маргалдахгүй байсан. Намайг анхаарал тавьдаггүй, шалтгаангүй байнга харддаг гэв. Эхнэр нь төрсөн бөгөөд ой гарантай хүүхдээ гэртээ харж байгаа. Д гийн хувьд санхүүгийн эх үүсгэврийг бүрдүүлж гэрээ авч яваа. Түүний хэлж буйгаар байнга хэрүүлтэй, дарамттай байдаг гэв.

Хүүхэд өсгөх үйл хэрэг зөвхөн тэр өрхийн асуудал. Онцгой тохиолдолд бусдын дэмжлэг чухал. Залуу өрх бүр өрхийн асуудлаа өөрсдөө зохицуулах, дотроо шийдэх, зөв төлөвлөгөөг гаргахыг эрмэлздэг байвал амьдралын өдрүүд зовиургүй. Цэцэрлэгийн ачааллыг хувиарлах, хадмуудын үүрэг мэтээр харвал дараа дараачийн хүүхдийн хөгжлийн шатуудад хэрхэн хандах, яаж төлөвлөх вэ гэдэг дээр туршлагажаагүй ачааллыг дааж чадахгүй байх болно. 

Хүүхэд өсгөх үйл хэрэг стресстэх асуудлын нэг биш юм. Аз жаргалаа нандигная.

  • Онцгой тохиолдолд хадмуудын туслалцаа авах
  • Хүүхдээ цэцэрлэгт хүргэх ажлыг тэнцүү хуваах
  • Гэртээ хооллож байх /Гэрийг зөвхөн хоноглох, хувцаслах газар болгохоос татгалзах, гэр бүлийн халуун дулаан уур амьсгалыг чухалчлах/
  • Харилцаандаа дүгнэлт хийх, зөв харилцаж байгаа эсэхээ бодох. Сонсогчийн байр суурьтай байгаад удаж байгаа бол ярих хэрэгтэй харилцан тэнцвэртэй харилцаанд оролцох хэрэгтэй юм.
  • Эхнэрийнхээ, Нөхрийнхөө хүндлэлийг авахын тулд юу хийсэн бэ? Хэр сайн хань? Сайн ээж? Энэ талаар бодоод үзээрэй.