Индэр    
2017 оны 11 сарын 22
Зураг
Эдийн засгийн мэдээлэл

Банкны АКТИВ буюу эргэлтийн хөрөнгийн талаар МЭДЛЭГТЭЙ болцгооё

Зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Банкны актив буюу эргэлтийн хөрөнгө гэж юу вэ?

Энэ асуултад банктай харилцаж үзсэн, үзээгүй хэн бүхэн өөрт хамгийн түрүүнд буусан төсөөллөөрөө хариулж таарна. Тэгвэл энэ талаар цэгцтэй мэдлэгтэй болцгооё.

Банкны тухай хуулинд зааснаар банк гэж хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг, бусдын мөнгөн хөрөнгийг хуримтлуулан хадгалж, өөрийн нэрийн өмнөөс зээл олгох, төлбөр тооцоо хийх зэрэг санхүүгийн зуучлалын үйл ажиллагааг Монголбанкны тусгай зөвшөөрөлтэйгээр эрхэлдэг, ашгийн төлөө хуулийн этгээдийг хэлнэ.

Энэ хуульд “...хувьцаа эзэмшигчдийн оруулсан мөнгөн хөрөнгөөс бүрдсэн хувь нийлүүлсэн хөрөнгөтэй, хувьцаа эзэмшигч нь эзэмшиж байгаа хувьцааны хэмжээгээр хариуцлага хүлээдэг...” гэж заажээ. Яагаад гэвэл  банк алдагдлыг даах хангалттай хэмжээний өөрийн хөрөнгөтэй эсэхийг үнэлэх зайлшгүй шаардлага үүсдэг байна. Энэ үнэлгээг хийхэд ПАССИВ, АКТИВ гэсэн үзүүлэлтэд тулгуурладаг. Өөрөөр хэлбэл харилцагчдын итгэл даах чадавхийг энэ хоёр баганаар тодорхойлж байна.

Банкны санхүүгийн тайлан, тэнцлийн “пассив” хэсэгт иргэд, аж ахуйн нэгж, бусад санхүүгийн байгууллагаас татан төвлөрүүлсэн хөрөнгө болон эзний өмчийг бүртгэнэ. “Пассив” хэсэгт бүртгэсэн хөрөнгийг хэрхэн, ямар хэлбэрээр ашиглаж байгааг тэнцлийн “актив” хэсэгт бүртгэдэг.

Банкны санхүүгийн тайлан тэнцэл

Д/д

АКТИВ /ХӨРӨНГӨ/

 

Д/д

ПАССИВ /ӨР ТӨЛБӨР+ЭЗЭМШИГЧИЙН ӨМЧ/

 

 

 

1

ИРГЭН, АЖ АХУЙН

НЭГЖҮҮДЭД ОЛГОСОН ЗЭЭЛ

1

ХАДГАЛАМЖ ЭЗЭМШИГЧДИЙН МӨНГӨ

 

 

2

МӨНГӨН ХӨРӨНГӨ

 

2

БУСАД ӨР ТӨЛБӨР

 

 

3

БУСАД ХӨРӨНГӨ

3

ӨӨРИЙН ХӨРӨНГӨ

 

 

НИЙТ ХӨРӨНГӨ

 

 

ӨР ТӨЛБӨР БА ЭЗЭМШИГЧДИЙН ӨМЧ

 

Активын чанарын үнэлгээний гол зорилго нь зээлдэгч иргэн, аж ахуйн нэгж нь авсан зээлээ буцааж төлж чадахгүй бол банк алдагдлыг даах хангалттай өөрийн хөрөнгөтэй эсэхийг үнэлнэ.  Өөрөөр хэлбэл, активын чанарын үнэлгээний үр дүнд банкны зээл, зээлтэй адилтган тооцох бусад активын чанарын үнэлгээг хийж, түүний өөрийн хөрөнгөд нөлөөлөх хэмжээг тодорхойлдог гэсэн үг. Монголын банкуудын актив хөрөнгийн дийлэнх хувийг зээл эзэлдэг. Иймд, зээл нь өөрийн хөрөнгөд голлон нөлөөлөх  хүчин зүйлсийн нэг гэж үздэг байна. 

 

Э.Цэлмэг