Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

“Эрдмийн баяр”-ыг баар, ресторанд тэмдэглэхийг хориглолоо

ikon.mn
2017 оны 4 сарын 24
iKon.MN
Зураг зураг

БСШУС-ын сайдын 2017.04.21-ний өдрийн “Эрдмийн баяр тэмдэглэх тухай” А/147 тоот тушаал гарлаа.

Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.1, 28.1.15 дугаар заалт, 40 дүгээр зүйлийн 40.7 дахь хэсэг, 44 дүгээр зүйлийн 44.2.7 дугаар заалтыг тус тус үндэслэн бүх шатны боловсролын байгууллагыг төгсөгчдийн төгсөлтийн баярыг урлаг, спорт, багш шавийн “Эрдмийн баяр” болгон зохион байгуулж байх зорилгоор уг тушаалыг гаргажээ. 

Тушаалд “Эрдмийн баяр”-ыг тэмдэглэх нэрээр төгсөгчдөөс хуульд заагаагүй төлбөр, хураамж авах, төгсөгчид, эцэг, эх, асран хамгаалагчдад нь дарамт, хүндрэл учруулах, хөдөө хээр, амралт зуслан, голын сав, жуулчны бааз, зочид буудал, цэнгээний газруудад зохион байгуулах, архи, согтууруулах ундаа хэрэглүүлэхийг хориглосон байна.

Энэхүү тушаал, шийдвэрийг бүх шатны сургалтын боловсролын байгууллагын захирал, эрхлэгч нарт хүргүүлжээ.

БСШУС-ын сайдын тушаал: /БҮРЭН ЭХЭЭРЭЭ/

 
 

 

Эх сурвалж: БСШУСЯ