Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/04/24-НД НИЙТЛЭГДСЭН

Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн дэмжлэгт хамрагдах аж ахуйн нэгж, иргэдтэй гэрээ байгуулна

Г.Мөрөн, iKon.mn
2017 оны 4 сарын 24
iKon.MN
 

Хаврын тариалалтын бэлтгэл ажил болон 2017 онд тариаланчдад үзүүлэх дэмжлэгийн талаар өнөөдөр/2017.04.24/ Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун, Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн  захирал В.Үнэнбат нар мэдээлэл хийлээ.

Энэ онд улсын хэмжээнд 381.6 мянган га-д үр тариа, үүнээс

  • 362.1 мянган га-д улаанбуудай,  
  • 15.1 мянган га-д төмс,  
  • 8.5 мянган га-д хүнсний ногоо,  
  • 23.2  мянган га-д тэжээлийн таримал,
  • 28.6 мянган га-д тосны ургамал,
  • 1.0 мянган га-д жимс жимсгэнэ, нийтдээ 458.0 мянган  га-д тариалалт хийж,  

498.5 мянган тонн үр тариа, үүнээс

  • 477.6 мянган тонн улаанбуудай,
  • 166.5 мянган тонн төмс,
  • 102.1 мянган тонн хүнсний ногоо,
  • 46.4 мянган тонн малын тэжээл,
  • 22.8 мянган тонн тосны ургамал,
  • 4.0 мянган тонн жимс, жимсгэнэ тус тус хураан авах зорилтыг дэвшүүлжээ.
Энэхүү зорилтын хүрээнд үр тариа, тос, тэжээлийн таримлын тариалалтыг 14 аймгийн 1360 гаруй аж ахуйн нэгж иргэн, төмс, хүнсний ногоо, жимс жимсгэний тариалалтыг 468 аж ахуйн нэгж, хоршоо, 35.0 мянган өрхийн хэмжээнд тариалахаар бэлтгэлээ хангаж байгаа аж.

Мөн хаврын тариалалтын бэлтгэл ажилтай холбогдуулан авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Газар тариалангийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Ц.Болорчулуун мэдээлсэн юм.

Тодруулбал, хаврын тариалалтад нийтдээ 54.3 мянган тонн буудайн үр шаардагдахаас аж ахуйн нэгжүүд 2016 оны ургацаас  39.8  мянган тонныг нөөцөлж, Тариалан эрхлэлтийг дэмжих санд 4.6 мянган тонн, ОБЕГ-ын Улсын үрийн нөөцийн салбарт 5.8 мянган тонн, нийтдээ 50.2 мянган тонн үрийн  нөөц бүрдээд байна.

Мөн хэрэгцээт үрийнхээ тодорхой хувийг өөрийн зардлаар шинэчлэхээр хүсэлт ирүүлсэн 8 аж ахун нэгжид 820 тонн үрийн буудай импортоор авах зөвшөөрөл олгожээ.

Тариалалтын ажлыг технологийн хугацаанд чанар сайтай гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх, тариаланчдад учрах санхүүгийн дарамтыг бууруулах зорилгоор дутагдах үрийн буудайг 30-40 хувийн, шатахууныг 50 хувийн урьдчилгаатайгаар зээлээр олгож, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас нөхөн бүрдүүлэхээр шийдвэрлэн гэрээ байгуулах бэлтгэлийг  мөн хангажээ.
2017 онд газар тариалангийн үйлдвэрлэлд ТЭДС-гаас үзүүлэх дэмжлэг

Энэ онд ТЭДС-гаас үзүүлэх дэмжлэгийн талаар Тариалан Эрхлэлтийг Дэмжих Сангийн  захирал В.Үнэнбат мэдээлэл хийлээ. 2017 онд улсын хэмжээнд 420,9 мянган га талбайд нийт 1365 аж ахуйн нэгж, иргэн улаан буудай тариалахаар бэлтгэж байна.

ТЭДС-гийн зүгээс энэ жилийн нийт хэрэгцээт үр ариутгах бодисын  20 хувь, бордооны 10 хувь, үрийн буудайн 40 хувь, шатахууныг 100 хувиар тус тус хангахаар дэмжлэг хэлбэрээр ажиллаж байна.

 
Гэрэл зургийг Mpa.mn

Дэмжлэгт хамрагдах аж ахуйн нэгж, иргэд хуваарийн дагуу төв болон сангийн салбарууд дээр гэрээ байгуулан дэмжлэгт хамрагдана гэв.  

Үр ариутгах бодис худалдан авах аж ахуйн нэгж, иргэнд

Гэрээ байгуулах нөхцөл

Төрөл

1 тн/үрэнд

Нэгж үнэ

/төгрөг/

Урьдчилгаа /хувь/

Үлдэгдэл төлбөр

Тебу-60

0,5 литр

22,000

30 хувь

Намрын ургацын буудай болон бэлнээр төлөх

Фолмекс

0,1 литр

127,500

30 хувь

Үрийн буудай худалдан авах аж ахуйн нэгж, иргэнд

ТЭДС-ийн  Хөтөл, Сэлэнгэ, Булган, Угтаал, Хархорин салбаруудын элеваторт болон түрээсийн агуулахуудад 2016 оны ургацын Бурятская Остистая, Алтайская 325,530, Дархан 144.131, Сэлэнгэ сортын элит болон 2-3 репродукцын үрийн нийт 5,8 мянган тонн үр нөөцөлсөн. Энэхүү үрээр 2017 хаврын тариалалтад нийлүүлэх ба тус сангийн салбаруудад гэрээ байгуулан олгох ажил зохион байгуулагдах юм.

Гэрээ байгуулах нөхцөл

Агууламж

1 га/кг

Нэгж үнэ

/төгрөг/

Урьдчилгаа /хувь/

Үлдэгдэл төлбөр

Элит үр

0,150 кг

880,000

40 хувь

Намрын ургацын буудай болон бэлнээр төлөх

2-3 репродукц

0,150 кг

830,000

Үр үржүүлгийн аж ахуйн нэгжүүдэд: Үр тариа, тэжээлийн таримлын  үрийн чанар хангамжийг сайжруулах, нутагшсан чанар сайтай сортын  элит үр үржүүлэх, нөөцийг нэмэгдүүлэх  зорилгоор Хүнс, хөдөө аж ахуй ,хөнгөн үйлдвэрийн яам, Ургамал  газар тариалангийн хүрээлэнтэй  улаан буудайн элит үр болох Дархан 131,34,144,166 сортын 360,8 тонн,  арвайн  Бурхант 1 сортын элит  104, хошуу будааны  Ровесник  сортын элит  39.9 тонн, хөх тарианы Онохойский  сортын  элит 27.0 тонн, вандуйн И-20964 сортын элит   10,0 тонн үрийг үр тариа, тэжээлийн  ургамлуудын элит үрийг үрийн аж ахуйнуудад  нийлүүлэн үржүүлэх  замаар бусад гэрээ байгуулан олгоно.

Шатахууны дэмжлэг

Үр тарианы тариалалтад шатахууныг нормыг 1 га-д 10 литр тооцох ба гэрээг Хөтөл, Сэлэнгэ, Булган, Угтаал, Хархорин салбарууд болон төв сан дээр гэрээ байгуулна. Тухайн шатахууны үнийг тухай аймаг орон нутгын нэгжийн үнээр тооцох ба НИК ХХК-ны түгээх станцуудаас хүлээн авна.

Нөхцөл

1 га/литр

Олгох хязгаар

Урьдчилгаа /хувь/

Үлдэгдэл төлбөр

Жижгэлэн

10 

хамаарахгүй

50 хувь

Намрын ургацын буудай болон бэлнээр төлөх

Бөөний

10

3,0 тн-с дээш

Төмс, хүнсний ногоо болон малын тэжээл тариалах тариаланчдад: 

Төмс, хүнсний ногоо болон малын тэжээл тариалж буй аж ахуйн нэгж, иргэдэд шатахууны дэмжлэг олгохдоо тухайн аймгийн ХХААГазраар дамжуулан олгох ба хүнсний ногоонд нэг га 6 литр, малын тэжээлд нэг га-д 8 литрээр тус тус тооцон гэрээ байгуулах ба урьдчилгаа төлбөр 50 хувь төлөөд үлдэгдэл төлбөрийг жилийн эцсээр төлөх нөхцөлтэй олгоно.

Нийлмэл бордоо

Нийлмэл бордоо худалдан авах тариаланч аж ахуйн нэгж, иргэд үйл ажиллагаа явуулж буй бүс нутагт харьяалагдах сангийн Төв, Хөтөл, Сэлэнгэ, Булган, Хархорин, Угтаал салбаруудад тус тус гэрээ байгуулан олгоно.

Гэрээ байгуулах нөхцөл

Агууламж

1 га/кг

Нэгж үнэ

/төгрөг/

Урьдчилгаа /хувь/

Үлдэгдэл төлбөр

Бордоо NP2O5:K2O N20 P10 K10

0,04 кг

1,250,000

30 хувь

Намрын ургацын буудай болон бэлнээр төлөх

 

Эх сурвалж: ХХААХҮЯ